Лупита Нионго оны сайхан бүсгүйгээр тодров

img

Энэ жил “12 жилийн боолчлол” уран сайхны киногоороо “Оскар”-ын шилдэг туслах эмэгтэй жүжигчин болсон Кени улсын жүжигчин Лупита Нионго 2014 оны хамгийн сайхан бүсгүйгээр тодорчээ. Олон нийтийн сүлжээгээр гурван сарын турш үргэлжилсэн “Хамгийн сайхан бүсгүй” санал хураалтаар ийнхүү Лупита Нионго тэргүүлсэн байна. Энэхүү санал хураалтад бүхий л салбарын 1000 орчим сайхан бүсгүй нэр дэвшсэн билээ.

1

Жүжигчин Лупита Нионго 20 сая орчим хүний санал авч, энэ оны хамгийн сайхан бүсгүйгээр тодорсон төдийгүй “People” сэтгүүлийн нүүрийг чимсэн байна. Тэрбээр Их Британид “Love lock” киноны зураг авалтад орж байгаа юм. Зураг авалтын үеэр түүнд “Оны гоо үзэсгэлэн” хэмээн болор цомыг гардуулан өгчээ.

Харин сайхан бүсгүйн удаах байруудад жүжигчин Жулиа Робертс, Женнифер Лоуренс нар оржээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оо баба:
оо баба хар хуухэн бна даа
2014-04-24