Ерөнхий сайд 100 хоногт хийх ажлаа танилцуулав

img

Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохиогддог “Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалтаар өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" арга хэмжээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

s

Одоогийн байдлаар үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжих, уул уурхай-ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, барилга-аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, аймаг орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, дотоодын ухаалаг хэрэглээг урамшуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар импортлох тоног төхөөрөмжийн татварыг үйлдвэрлэл эхэлсний дараа авах, мөн тоног төхөөрөмжийн түрээсийн болон зээлийн даатгалын үйлчилгээний тогтолцоо бий болгох, тендерийн хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй банк бус санхүүгийн байгууллагын ашгийн татварыг тэглэх зэрэг замаар бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэх юм байна.

s

Зам, барилга, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг төлөвлөгөөт хугацааныхаа дагуу эрчимтэй үргэлжлүүлж, импортыг орлож, экспорт нэмэх 888 төсөлд хөрөнгө санхүүжилт олгох ажлын ачааллыг бууруулахын тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд Чингис бондоос тодорхой эх үүсвэр шилжүүлснийг Засгийн газрын тэргүүн онцолсон. Учир нь дээрх 888 төслийн 550 орчим нь жижиг дунд үйлдвэрийн төсөл учир тус сангаар дамжуулан зээлийн дэмжлэгт хамрагдах нь илүү хөнгөн шуурхай байх юм.

ыб

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх шаардлагатай ажлуудыг тоймлон танилцуулж байна. Үүнд:

ы

1. Бизнес эрхлэгчдийг дэмжих. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж бүтээгдэхүүнийг нь худалдаж авах, сурталчилах, урамшуулах ажлыг хийх аж. Мөн импортоор орж ирдэг зарим барааг багасгах юм байна.

ы

2. Үндэсний үйлдвэрлэлд шаардлагатай тоног, төхөөрөмж машин мехнизмын лизингийн үйлчилгээг авах. Жишээ нь уул уурхайд хэрэглэгдэх машин, тоног төхөөрөмж зэргийг түрээсээр авдаг болох аж.

ы

3. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг явуулах.

ы

4. Монгол төгрөг, юанийн хөврөх ажиллагааг улам нэмэгдүүлэх.

ы

5. Тендерийнхээ хуулийг өөрчлөх. Тодруулбал, бизнес эрхлэгчдээ дэмжиж шинээр баригдаж буй зам, барилгаа сайн болгох зорилготойгоор уг хуулийн төслийг дэмжих аж. Одоогийн хуулиар бол тендерийн шалгаруулалтанд орохдоо хамгийн бага үнийн санал өгсөн компанид эрхийг нь өгдөг. Энэ байдлыг өөрчлөхөөр болжээ.

ы

6. НӨАТ-ын буруу тогтолцоог засах. Иргэдийн худалдан авалтийг урамшуулдаг НӨАТ-ын тогтолцоог бий болгох. Тодруулбал жилийн турш хийсэн худалдан авалт хийсэн хүнд тодорхой хувийг эргүүлэн олгодог болох гэх мэт.

ы

7. Төрийн өмчийн аж ахуй нэгжийг эзэнжүүлэх.

ы

8. Төрөөс тавих хяналт, шалгалтыг зогсоох. Түүний оронд аж, ахуй нэгжүүддээ зөвлөмж өгөх.

ы

9. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах.

б

10. Бизнес эрхлэгчдэд олгох үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог бууруулах.

ы

11. Зээлийн үндэсний даатгалын корпараци байгуулах.

ы

12. "11 11" төвийг энэ 100 хоногт эдийн засгийн эрчимжүүлэхэд тулгарч байгаа саад бэрхшээл, хүнд сурталын талаар гомдол саналыг хүлээж авдаг болгох.

ы

13. Далд эдийн засгийг ил тод болгох.

ы

14. Уул уурхай, ашигт малтмалын чиглэлийг эрчимжүүлэх. Үүний тулд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж хайгуулын үйл ажиллагааг хуулиар зөвшөөрөх.

ы

15. Лицензүүдийг цэгцлэх.

ыб

16. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авах.

ы

17. Алтны худалдааг дэмжих.

ы

18. Хятад улстай нүүрс хийжүүлэх үйлдвэрийг эхлүүлэх.

ы

19. "Рио Тинто" компанид ирэх есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаа олгоод төслийнх нь санхүүжилтийг хийлгэх.

ы

20. Барилга аж үйлдвэрийн салбарыг дэмжих. Тэр дундаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг НӨАТ болон гаалийн албан татварт нь хөнгөлөлт үзүүлэх.

ы

21. Экспортыг дэмжиж, импортыг орлох төслүүдээ үргэлжлүүлэх. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан руу Чингис бондын мөнгөнөөс 100 орчим тэрбумыг хийгээд жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөлдөө зарцуулахаар болжээ.

ы

22. Дутуу баригдсан үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах. Хувийн хэвшлийнхэн хувиасаа мөнгөө гаргаад барилгаа 50 хувьд нь хүргээд орхисон маш олон барилга байгаа. Үүнийг Засгийн газраас үргэлжлүүлэх ажлыг хийх юм байна.

бы

23. Ноос, ноолуурын үйлдвэрийг дэмжих. Төслийн барааг дотоодынхоо үйлдвэрээс шууд авдаг болох.

ы

24. Туулын хурдны замыг эхлүүлэх.

ы

25. Орон нутагт гудамж төслийг хэрэгжүүлэх.

ы

26. Есөн аймгийн дулааны станцыг эхлүүлэх.

ы

27. Шинэ сумын төслийг үргэлжлүүлэх.

ы

28. Сүү болон сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг сум дундын үйлдвэрт байрлуулах.

ы

29. Зургаан аймгаа хатуу хучилттай замаар холбоно.

ы

30. 1000 айлын орон сууцыг үргэлжлүүлэх.

ы

31. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.

ы

32. Концессын гэрээгээр хийгдэх ажлуудыг нэмэгдүүлэх. 33. Аялал жуулчлалын сурталчилгааг сайжруулах.

ы

34. Визгүй зорчих орныхоо тоог нэмэгдүүлэх.

ый

Энэ мэт олон ажлыг эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногт хийх бөгөөд ажлын уялдаа, гүйцэтгэлийг байнга хянахын тулд Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл тогтмол ажиллах юм байна. Тус зөвлөл долоо хоногт нэг удаа хуралдаад асуудлаа шийдээд явах ажээ.

бй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yooy:
hudlaa tegne ingene gej ireedyi tsag deer yreh yumaa bitgii hudlaa heled baigaach de yg hiisen vr dvntei ajil bnuu er ni erunhii saidaa
2014-04-25
ганболд:
юу ч хийдэггүй байж бөөн ухаантанууд байх юм аа. энэ засаг шиг юм хийх шинэчлэх гэж оролдож байсныг ёстой мэдэхгүй юм байна. хамгийн гол нь байлагийн хувийн хэвшлийнхэн бүтээдэг гэдгийг ойлгож дэмжиж эхэллээ. тэндэрийн гацааг арилгах нь маш чухал. одоогийн тендерүүдэд яаж ийгээд яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын гар яваад байна шүү. бонхя-ны тнб дарга бол улаан цайм нэхдэг гэнэлээ. ийм зүйлээс эртхэн болгоомжлох хэрэгтэй
2014-04-24
100 хоног уу:
төр бизнесийн салбар луу дэндүү оролцож байна. энэ төлөвлөгөө яасан ч 100 хоногийн дотор хэрэгжиж амжихгүй. дээрээс нь тэр юаны ханшийг чангатгах гэж юу яриад байнаа бнхау-ын муж болцон юм уу... өөр улсын валют манайд чангарахаар юу болох уу... тэнэг үүдээ наад төлөвлөгөөгөө хүүхдээр хийдгэсэн юм уу...
2014-04-24
зочин:
7.төрийн өмчийн аж ахуй нэгжийг эзэнжүүлэх. 8. төрөөс тавих хяналт, шалгалтыг зогсоох. түүний оронд аж, ахуй нэгжүүддээ зөвлөмж өгөх. уул уурхай, ашигт малтмалын чиглэлийг эрчимжүүлэх. хятад улстай нүүрс хийжүүлэх үйлдвэрийг эхлүүлэх."рио тинто" компанид ирэх есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаа олгоод төслийнх нь санхүүжилтийг хийлгэх. нэг байгууллагын гаргасан төлөвлөгөөнөөс долоон дор ийм юм хийж суух ч гэж дээ.
2014-04-24
ganbold:
yee burxan min. ediin zasagaa xet ih xalaaj bgad buur dorduulav daa altanhuygaa. tor l orolchood exelxeeree ediin zasag gajuudaad ybdag shvv. tanid zovolxod tugruguu jaaxan xatuu bodlogo ybuulax l xeregtei bn.8% zeel ntr jaaxan saaruulaad ug bas l ediin zasagiig alj bga shhvv
2014-04-24