Н.Алтанхуяг: ТЕГ-ын дэд даргыг би өөрөө чөлөөлсөн
"Ерөнхий сайдын 30 минут" уулзалтын дараа сэтгүүлчид Ерөнхий сайд Н.Алтанхуягаас сонирхсон асуултаа тодруулж асуусан юм.
6
-Өнгөрсөн долоо хоногт та “Авлигатай тэмцэх газар /АТГ/, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй байгаа” гэж хэлсэн. АТГ-ын дарга таны тэр үгийг “Хувийн байр суурь нь байх” гэж хэлсэн байсан. АТГ үнэхээр Засгийн газрыг ажлыг хийлгэхгүй байна уу, эсвэл таны хувийн байр суурь байв уу?
-АТГ-ын тухай хувийн байр сууриа илэрхийлээгүй Ерөнхий сайдын хувиар хэлсэн. Эдийн засаг өсч хөгжихөд АТГ-ын явуулж байгаа үйл ажиллагаа маш их саад тотгор учруулдаг. Ялангуяа баялаг бүтээж байгаа, юм хийе, бүтээе гээд явж байгаа хүмүүсийг дарамталдаг, барьж авч шоронд хийдэг, энэ бол манай нийгэмд байж болшгүй үзэгдэл гэдэг үүднээс л хэлсэн.
5
-Эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээний хүрээнд нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлнэ гэжээ. Ер нь цаашид нүүрсний экспортод тавих бодлогоо хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Нүүрсний хувьд бид нэг хэсгийг нь түүхийгээр нь экспортолно. Зарим нүүрсийг угаана. Ухаа худагт нүүрс угаах үйлдвэр барьчихсан байгаа, түүгээр зарим нүүрсийг угаалгана. Цаашдаа нүүрсийг угаах болон бусад байдлаар боловсруулахын төлөө явна.
5
-Эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлэх ажлыг хийснээр валютын ханш буурч, инфляци нэг оронтой тоонд орж чадах уу?
-Миний хэлсэн дээрх ажлуудыг 100 хоногт хийснээр валютын ханш тогтвортой байна. Эдийн засгийн өсөлт бий болгоно. Инфляцид шууд нөлөө үзүүлэхгүй. Ер нь бол Засгийн газар гаднаас зээл авах бус гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нэлээн анхаарал тавьж байна. Хэрвээ Концессын гэрээгээр зарим ажлуудаа хийлгэчих юм бол 1 тэрбум ам.доллар ороод ирнэ. Энэ мэт ажлууд дээр онцгой анхаарал тавьж ажиллаж байна.
6
-Далд эдийн засгийг ил болгохдоо хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Өнөөдөр ихэнхи мөнгө бэлнээр эргэлдэж байна. Үүнээс тооцоо гардаггүй. Үүнийг ил болгоно. Мөн бий болгосон өмч хөрөнгө тухайн хүний нэр дээр бичигдээгүй. Энэ мэт өчнөөн олон зөрчил байгаа юм. Энэ чиглэлээр хууль, дүрэм журам гаргана.
5
-Хятадын банкийг Монголд оруулж ирэх асуудалд Засгийн газар голлох үүрэгтэй оролцож байгаа юу?
-Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар гадны банк оруулж ирэхийг Монгол банк л шийдэх юм байна лээ.
5
-Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд гадны банк, санхүүгийн байгууллагуудтай уулзаж санал солилцоно гэсэн. Ямар байгууллагуудтай уулзах вэ?
-Хамтран ажилладаг Азийн улс орнуудынхаа банк, санхүүгийн байгууллагуудтай уулзаж, ярилцана.
6
-ТЕГ-ын дэд дарга С.Эрдэнээг ажлаас нь халсан байна. Ямар үндэслэлээр ажлаас нь халсан юм бэ?
-ТЕГ-ын дэд даргыг Ерөнхий сайдын захирамжаар ажлаас нь өөрчилсөн. Би өөрөө ажилд авсан. Өөрөө чөлөөлсөн. Саяхны асуудал.
6
-Буянт-Ухаа хороололд оршин суугчдын сонгон шалгаруулалт хэзээ шийдэгдэж, иргэд орон сууцандаа орох вэ?
-Засгийн газар талаас саатуулсан юм байхгүй. 1700 гаруй орон сууцны захилга дээр 8000 иргэний өргөдөл ирсэн байгаа. Өргөдлөө ТҮЦ машинаар авсан. Одоо ирүүлсэн материалыг нь нягталж шалгаж байгаа. Энэ нь өөрөө их хугацаа авч байгаа. Бид эцсийн шалгаруулалтыг электрон сугалаагаар сонгоно гэж бодож байгаа. Тэр нь шударга юм байна лээ. Орон сууцны захиалга өгсөн иргэн бүрийн код бичсэн цааснаас сугалж, азтай орон сууцны эзнийг тодруулна. Энэ долоо хоногийн сүүлчээр шалгаруулах боломж бий эсэхийг Төрийн орон сууцны корпорацийн зүгээс лавлахад “Дахиад долоо хоног шаардлагатай” гэх хариулт өгсөн. Тиймээс ирэх долоо хоногт “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны азтан шалгарч магадгүй.
6
-"Давхар дээл"-ийг тайлах асуудлаар эсрэг санал өгсөн дөрвөн гишүүндээ Ардчилсан нам хариуцлага тооцох тухай яригдаж байгаа. Тэднийг дарамталж байгаа гэдэг нь үнэн үү?
-Намын даргын хувьд миний барьдаг гол чиг шугам бол эв нэгдэл. Гэхдээ манай намынхан аймгуудын АН-ын дарга нартай цахим хурал хийсэн. Аймгийнханаас тэдэнд хариуцлага тооц гэсэн саналыг явуулсан байна лээ.
6
-“Ерөнхий сайд надад дарамт шахалт үзүүлж намаас хөөнө гэсэн” гэж Ж.Батзандан гишүүн хэлсэн. Энэ үнэн юм уу?
-Би намаас хөөдөг хүн биш, буруу мэдээлэл байна.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ