Л.Цэрэндулам үс засалт, нүүр будалтын ДАШТ-нд оролцоно

img

Үс засалт, нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 03-05-ны өдрүүдэд ХБНГУ-ын Франкфурт хотноо болно. Энэхүү тэмцээнд нүүр хувиргагч Л.Цэрэндулам эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Тэрбээр 2005-2008 онд Үйлдвэр урлалын сургуульийн үйлдвэрлэлийн график дизайны анги, 2008-2012 онд СУИС-ийн Тайз дэлгэцийн зураачийн ангийг төгссөн ба “Muugii make up studio”-ийн шат шатны сургалтуудад хамрагдаж, мэргэжлийн нүүр будагч болсон байна.

Түүний багш монголын мастер гоо сайханч Э.Мөнхбаяр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ijgen:
yag unen shuu
2014-04-25
зочин:
энэ хүмүүс нэрд гарах ч яахав, сайн л хэрэг. энэ хүмүүс өөрийнхөө нэрээр салон нээчихээд маш өндөр төлбөртэй үйлчилдэг. мөнгө нь яахав хаа нэг үсээ засуулж байгаа юм чинь гэж бодоход . гол нь тэр нээсэн салбарын үсчингүүд нь маш чадваргүй, худлаа сайхан инээсэн хүмүүс хүний үсийг өрөвдмөөр болгоод тайраад хаячихдаг, ийм л байна бодоорой.
2014-04-25