Улаанбаатарт бага зэргийн цас орно
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт, Туул, Тэрэлж голын сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна
Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 1-3 хэм дулаан байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ