Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхлэнэ. Хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/, “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нар 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, агаарын бохирдлын талаар, хэлэлцэх эсэх/, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэнэ.
Мөн 14.00 цагаас Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад “2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга”-ын хариуг сонсоно.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ