Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Монголын хуульчдын холбоо, түүний Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооноос зохион байгуулах Сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно.
Монгол банкны хурлын танхимд
09:00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон Арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг зохицуулалтын хүрээний мэргэжлийн холбоодын төлөөлөгч, орон нутаг дахь төлөөлөгчдийг оролцуулсан хурал зохион байгуулах гэж байна.
.
Стандартчилал хэмжил зүйн газарт
09:30 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал болно.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд
11:00 цагт АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мөрдөгч, тусгай ажилтнууд лекц уншиж мэдээлэл өгнө.
.Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Цаазлагдсан хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганд хоёр дахь удаагаа хүргүүлж байгаа талаар тэдний үр хүүхэд мэдээлэл хийнэ.
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд
11:00 цагт Монголын нэрт хутагт хувилгаад болох Дилав хутагт Жамсранжав, Цагаан дарь эхийн хувилгаан Цэрэндондов, Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамц нарын амьдрал түүхийг судлах, мөн тэдний Монголын ард түмний оюун санааны ертөнцөд оруулсан хувь нэмрийг тодорхой болгох зорилго бүхий "Хутагт судлал" бага хурал удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгийн зөвлөл, Гандантэгчлэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
.Хан-Уул дүүргийн Соёлын ордонд
14:00 цагт Нийгэмд хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг хүргэх, өөрийн үзэл бодлоо бусдад чөлөөтэй илэрхийлж, хэл ярианы баялгаа нэмэгдүүлэх, тайзны соёл, илтгэх урлагт суралцах, жинхэнэ уран илтгэгч удирдагч болон хөгжихөд түлхэц болох зорилгоор “Сурагчийн индэр” илтгэлийн тэмцээн болно.
.
“Мишээл экспо” төвд
“Ногоон барилга бидний ирээдүй” уриатайгаар хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Барилга Экспо 2014” үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ.
MN мэдээллийн төвд
12:30 цагт Монголньюс мэдээллийн төвд Орон нутгийн нийтийн аж ахуйн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөс хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ