Улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноосоо авдаг боллоо

img

Төрийн зарим үйлчилгээг засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороонд шилжүүлэх ажлын нээлт өчигдөр болсон.  Энэ өдрөөс эхлэн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 50 хороо иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, байнгын оршин суугаа газрын хаягийн бүртгэлээс гадна иргэний гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт цуцлалт, гэрлэлт сэргээлт, төрсний гэрчилгээний дахин олголт, гэрлэлтийн баталгааны дахин олголт, иргэний үнэмлэхийн болон  хаягийн бүртгэлийн лавлагааг олгох боломжтой болж байна.

,

Энэ жилдээ багтаан төвийн зургаан дүүргийн бүх хороодыг шилэн кабелд холбож  улсын бүртгэлийн 20 гаруй үйлчилгээг нэвтрүүлэх аж.  Одоогоор СХД-ийн 4, 6, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 27,  Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, Баянзүрх дүүргийн 5, 6, 9, 13, 15, 17, 24, Хан-Уул дүүргийн  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 15, 16, Чингэлтэй дүүргийн 2, 4, 6, 8, 10, 18-р хороог шилэн кабелд холбоод байгаа юм.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

д.цэцэг:
зөв шүү үүүүүүүүүүүү
2014-04-25