В.Путин: Оросын муу нэрийг Украинд цэвэрлэхийг хүсч байна
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт Украины өнөөгийн асуудлаар Женев хотноо болсон дөрвөн талт хэлэлцээрт сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Украины хэд хэдэн мужийг Оросын талыг баримтлагчид эзлээд буй асуудлаар Төрийн Думын гишүүдтэй өчигдөр уулзах үеэрээ энэ тухай ярьжээ. Тэрбээр “Европын холбоо тэргүүтэй АНУ, ОХУ, Украины бие төлөөлөгч, гадаад хэргийн сайд нарт Украины асуудлаар ярилцах, эмх замбараагүй байдалд цэг тавих боломж байсан. Та бүхэн өчигдрийг ярьж, маргаашийг тоогоогүйгээс болж Украин өмнөх шигээ дайны гал үнэртсэн хэвээр байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украинд алан хядах болон галт зэвсэгийн худалдааг үл тэвчих” санал гаргасан дээрх хурлын ганц ахиц байлаа. Хэрвээ Оросоос энэ саналыг гаргаагүй байсан бол Женевийн хурал ямар ч хэлэлцсэн асуудалгүй, хэрүүлээр төгсөх байсан. Оросыг хүч хэрэглэж, Украиныг эзлэн түрэмгийлж байна хэмээн буруутгаж буйд санаа зовж байна. Украины ард түмэн үнэнийг ухаарч, эмх замбараагүй байдлыг сунжруулж буй гэмт этгээдүүдийг олж Оросын муу нэрийг Украинд цэвэрлэхийг хүсч байна” хэмээжээ.
1
В.Путин үгийнхээ төгсгөлд Украины зүүн хязгаарын хэд хэдэн мужийг эзлээд буй Оросын талыг баримтлагчдыг өөртэй нь ямар ч хамааралгүй гэдгийг дахин сануулаад “Оросын төрийн далбааг барьсан хүн бүр орос байх албагүй” гэж хэлсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ