ГССҮТ-ийн захирлын шалгаруулалтад З.Мэндсайхан тэнцжээ
ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтын Төрийн албан хаагчийн шалгалтад гавьяат эмч, анагаах ухааны доктор З.Мэндсайхан тэнцсэн байна.
Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын дүнг Эрүүл мэндийн сайдад танилцуулсны дараа албан ёсоор албан тушаалын томилгоо хийнэ. Ирэх долоо хоногт захирлын томилгоо хийх байх гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад Хавдар судлалын үндэсний төв, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, Гэмтлийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан, гавьяат эмч, анагаах ухааны доктор З.Мэндсайхан нар нэрээ дэвшүүлсэн аж.
Өмнө нь захирлын албан тушаалд өрсөлдөгчдөд эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан, докторын зэрэгтэй хүн байх шалгуур тавьж байсан бол энэ удаа анагаах ухааны боловсролтой, эрүүл мэндийн салбарт 15 ба түүнээс дээш жил ажилласан байх зэрэг шалгуурыг тавьжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ