Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гишүүдийн асуултад ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр хариулж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцэнэ. Өчигдөр орой Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахыг дэмжсэн дүгнэлт гаргасан байна.
Үдээс хойшхи хуралдаанаар Д.Оюунхорол нараас 2013 оны төсвийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Ч.Улаанд тавьсан асуулгын хариуг сонсох юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ