Миранда Керр: Гоо сайхны хагалгаа бол мөнх нас шиг хуурамч
“Victory secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр “ELLE” сэтгүүлийн энэ сарын нүүр хуудсыг чимсэн юм. Мирандагийн хэдхэн хоногийн өмнө өгсөн шинэ ярилцлагыг хүргье.
5
-Энэ сарын эхээр Өмнөд Солонгос, Япон, Малайзид очиж “HQ magazine” сэтгүүлийн зураг авалтад оролцсон. Таны хараад уйлж буй олон ази залууг харсандаа би маш их гайхсан. Миранда ч аргагүй л газарт буусан сахиусан тэнгэр юм гэх бодол төрсөн?
-Тийм гэж үү. Үнэхээр гайхалтай. Харамсалтай би тэднийг хараагүй дээ харамсч байна. “HQ magazine” сэтгүүлтэй байгуулсан гэрээний дагуу азийн хамгийн үзэсгэлэнтэй гурван орноор зугаалж, зураг авалтад оролцсон. Япон үнэхээр үзэсгэлэнтэй. Би Токиогийн олон улсын нисэх буудал дээр газардсан даруйдаа л “хөөх” гэж дуу алдсан. Шалнаасаа тааз хүртэл шил толиор хүрээлсэн, хүмүүс нь хүртэл аз жаргалтай цэвэр цэмцгэр ийм хотыг ойрын 10 жилдээ л хараагүй юм. Энэ гайхалтай орнуудаар аялж байхдаа хүүтэйгээ хамт явж байсан бол хичнээн сайхан бол гэж өөрийн эрхгүй харамсал төрсөн.
5
-Таны Ази дахь зураг авалтад заримдаа өөрчлөлт орж байсан. Токиод байхдаа гурван ч загварын шоунд оролцож, тэнгэрт гялтагнах од шиг л харагдаж байсан. Нэг зүйлийг сонирхуулаач. Ази тивийн загвар өмсөгчдийн ур чадвар, түвшин мэргэжлийн хүний нүдээр хэр санагдсан вэ. Харьцуулалт гэх юм уу даа?
-Харьцуулалт хийхэд дэндүү хэцүү байна. Миний бодлоор ази охидын алхаа нь нэг үгээр муур шиг, хоёр тийшээгээ солбисон. Гар нь тогтворгүй. Харц нь шулуун бус санагдсан. Тэгэхдээ энэ бол миний оролцсон гурван шоунаас л төрсөн бодол шүү. Ерөнхийдөө Азийн загвар өмсөгчид хэтэрхий туранхай. Тиймээс Европ болон АНУ-ын загварын ертөнцөөс нэг алхам хойно байгааг нуугаад яахав. Загвар өмсөгч хувцсыг амилуулах учиртай. Европ тивд өнөөгийн Азийн загвар өмсөгчид шиг бүсгүйчүүд өнгөрсөн зуунд жинхэнэ утгаараа хит болж байсан. Анх харахад согтуу ч юм шиг. Тийм охидууд Азид одоо хит болж байна. Тэгэхдээ энэ бол улс үндэстэний онцлог учир олон юм ярихыг хүсэхгүй байна.
6
-Токиод “Asian Fashion awards”-ийн шүүгчээр ажиллахдаа Ази-Европ хоёрын загварын тайзны хооронд зууны ялгаа байгааг мэдсэн гэж үү?
-Үгүй. Би хэлсэн шүү дээ. Миний оролцсон гурван шоунаас л төрсөн сэтгэгдэл гэж. Дараа нь сонсох нээ миний оролцсон загварын шоунд хамгийн удаандаа 1-3 жил ажиллаж буй загвар өмсөгч нар байсан. 1-3 жил тайзан дээр алхсан гэдэг нь Европт бол анхлан суралцагчийн нэг л гэсэн үг. Азид ямар байдгийн сайн мэдэхгүй байна.
6
-“Victoria’s Secret” шоу ирэх аравдугаар сарын 5-нд Лондон хотноо нээлтээ хийнэ. Та өнгөрсөн удаагийн арга хэмжээнд оролцоогүй. “Victoria’s Secret”-ийн удирдлагууд тантай гэрээгээ сунгахыг хүссэн гэсэн?
-“Victoria’s Secret” бол намайг хэн болохыг бусдад мэдрүүлсэн, шууд утгаар бол миний нэрийн хуудас гэсэн үг. Тиймээс би татгалзахгүй.
6
-Нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Та нөхөр Орланда Блумтай эргэн нийлэх тухай бодохоо больсон юм уу?
-Хүлээлт бол үнэнг илчилдэг. Хэдий удаан хүлээх тусам жинхэнэ нууцыг мэдэх боломжтой.
6
-Энэ хариултаас чинь таныг хуурсан эр нөхрөө өөрчлөгдөхийг хүлээж, буцаад өмнөх шигээ болох хүртэл хүлээлтийн хугацааг сунгасаар байх төлөвтэй юм шиг?
-Тэгэж ч бодож болох л юм. Тэгэхдээ яг одоо хариулахад эрт байна. Хоёр биенээсээ тусдаа амьдраад 7-8 сар хэртэй болтол бид хоёр заавал хамт байх ёстой хүмүүс биш гэдгийг мэдэх шиг. Бид хоёр нэгнээ хүлээж дэрээ норгодог хос биш бололтой.
6
-Та бол сайхан, дур булаам бүсгүй. Таныг гүйцэх гоо үзэсгэлэнг хайж олоход нуулгүй хэлэхэд бэрх. Тэгэхдээ та хэн нэгэнд атаархаж байсан уу. Өөрөөсөө илүү гоо үзэсгэлэнтэйг хараад?
-Би “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр болсон өдрөөсөө өөрөөрөө бахархаж, хөөрхөн, дур булаам гэх үг бүрийг сонсох тусам тэр үгнээс илүү болохыг хүсдэг байсан. Жишээлбэл, “та хөөрхөн юм аа, зурагтаас харснаас ойроос харахад илүү хөөрхөн юм” гэж хэлэх тохиолдол цөөнгүй. “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр болсон даруйдаа би дээрх асуултад “Би мэднээ хөөрхөн өө, сайханаа” ч гэх юм уу амнаас гарахааргүй бардам үл тоосон үгийг хэлдэг болсон. Яг үнэндээ таны асуултад сахиусан тэнгэрийн хувиар хариулахад “Би өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэй” гэж боддог. Зүгээр ээж, эмэгтэй хүний хувиар хариулахад “Энэ ертөнц цэцгээр хүрээлсэн гэдгийг мартах учиргүй. Бороо орсоны дараа заавал нар гардаг шиг тийм гоо үзэсгэлэн байхыг би үгүйсгэхгүй. Хүний гоо үзэсгэлэнг үг, тоогоор илэрхийлнэ гэдэг бүтэшгүй. Би атаархдаг. Залуу охидуудыг хараад”.
6
-Энэ сарын 17-нд та 31 нас хүрсэн шүү дээ?
-Амьдрал секундын хэмнэлээр өрнөж байна. Аймаар ч юм шиг. Би хүүхэд байхдаа 30 насандаа гурван хүүхэдтэй, багш болно гэж төсөөлдөг байсан.
6
-Орландо төрсөн өдрөөр тань юу бэлэглэв?
-Тэр хүүг минь надад бэлэглэсэн. Өөр зүйл хүсэхгүй ээ.
6
-Та мөнх насыг бусад хүмүүс шиг хайсан тохиолдол байсан уу?
-Үгүй. Мөнх нас бол худал хуурмаг. Энэ ертөнцөд ганцхан худал зүйл байдаг. Тэр бол мөнх нас.
6
-Гоо сайхны хагалгааг хэр дэмждэг вэ?
-Гоо сайхны хагалгаа бол мөнх нас шиг хуурамч зүйл. Нас ахих тусам уусч алга болдог уур шиг. Залуу охид гоо сайхны хагалгаа хийлгэж буйг эсэргүүцдэг.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ