Нотолгоо олоогүй, зорчигчид амьд байгаа

img

Малайзын агаарын тээврийн 239 зорчигчтой “МН370”  онгоц сураггүй болоод хоёр сарын хугацаа өнгөрлөө. Өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак “МН370” онгоцны бүх зорчигчдыг амьд, хайх ажиллагааг онгоцыг олох хүртэл цуцлахгүй гэж мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Malaysian national agency”-ээр зорчигчдын гэр бүл болон олон улсад хандаж, “Баттай нотолгоо олохоос нааш зорчигчдыг нас барсан гэж дүгнэхгүй. Тэд одоо хүртэл амьд байгаа” гэжээ. Тус улсын Засгийн газарт зорчигчдын ар гэрийнхэнд нас барсан гэсэн гэрчилгээ өгөх асуудал сөхөгдөөд байгаа аж. Монтреалын конвенцын дагуу зорчигчийг нас барсан гэж дүгнэх хугацаа болоогүй тул уг саналыг түр хойшлуулаад байгаа гэнэ.

Өнгөрсөн сард Ерөнхий сайд Нажиб Раказ онгоц Энэтхэгийн далайд сүйрсэн гэж зарласан ч өнөөг хүртэл ямар нэгэн ул мөр олдоогүй байна. Зорчигчдын ар гэрийнхэн “Онгоц газарт, далайд ч олдохгүй байна. Тэгэхээр зорчигчид амьд байгаа нь гарцаагүй” гэж үзэж байгаа юм. Ар гэрийнхэнд нь тэднийг амьд гэсэн найдлага байгаа тул онгоцыг олоогүй байж нас барсаны гэрчилгээ олгох асуудал ярьсан Засгийн газраа буруутгажээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

атар:
дурак хэдэн ч янзаар ярьж бндаа
2014-04-27
bugd uhsen bgaasai ..delhii hunee daahgui ydaj bhad...huurtsun uher mgluud be/:
bugd uhsen bgaasai ..delhii hunee daahgui ydaj bhad...huurtsun uher mgluud be
2014-04-26
ganaa:
amid bgaacai olon caixan aav eejiin ur cad shuu de.tednii uitgar gunig xuleelt yamar xetsuu bgaag bid medne shuu de
2014-04-26
zochin:
ene muu novshiin malaysuud neg bolohoor bugd uhsen,neg bolohoor amid geed l erguuteed baihiin ...
2014-04-26
луйварчид:
нөгөө мундаг зөн билэгчид яасан бээ худлаа байгаа биз дээ.
2014-04-25
nomuk:
amidl baigaasai
2014-04-25
hurd:
амьд байгаасай даа. бурхан өршөөг
2014-04-25
эрдэнэт:
тэгээсэй, бараг барьцаанд байгаа байхаа. тэнд 4 настай нэг хүү байгаа гэсэн. нүдэнд харагдаад байгаа.
2014-04-25
saihan setgel:
amid baigaasai tegwel estoi buun bayar huur bolno doo iim sain zohion baiguulj baigaa baristaalagchid tulburig ni shuud ug ug ug...mongol uls...
2014-04-25
aagi:
amid baigaacai daa
2014-04-25