Багш бэлтгэдэг их, дээд сургууль төгсөгчдөөс ажиллах эрхийн шалгалт авна

img

Боловсролын чанар  тааруу байгаагийн шалтгааныг багшийн сургууль төгсөгчдийн чанартай холбож ярих нь бий. Үнэндээ сайн багш  бэлтгэх нь сайн элсэгч, сайн оюутан, чанартай төгсөгчөөс эхлэх нь дамжиггүй.  БШУЯ-наас багш бэлтгэх сургуулийн чанарыг сайжруулах зорилгоор  өнгөрсөн жил  төрийн өмчийн багш бэлтгэдэг их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан элсэгчдийг 70-100 хувийн тэтгэлэгээр  элсүүлэн сургаж байгаа билээ. Тэгвэл энэ жил багшийн мэргэжлээр төгсөн гарч буй залуучуудаас ажиллах эрхийн шалгалт авахаар болжээ.

Тодруулбал,  багш мэргэжлээр шинээр төгсөгч нь юун түрүүнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшаар ажиллах эрхийн шалгалт өгч,  ажиллах эрх авах аж. Улмаар нэг жил багшаар ажилласны дараа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдснаар  багшлах эрхээ авдаг байхаар шинэчилсэн журамд тусгасан байна. Энэ нь  багшийн чанарыг сайжруулах  зорилгоор хийгдэж буй ажил юм.

БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зөв л дөө :
багшийн цалинг өндөр болгомоор юм багшийн сургуульд яг үнэндээ муучуул нь ордог ш дээ тэгэхээр гараад юу заахав дээ
2014-04-25
zochin:
usa-d tegdegshdee. ene bol sain hereg
2014-04-25