Х.Тэмүүжин: Өөрөөр нь нотлуулах гэж эрүүдэн шүүдэг тогтолцоог өөрчилнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гишүүд Засгийн газрын гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм.
6
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Манай улсыг "Шоронжсон улс болжээ" гэж гадаадын хэвлэлээр бичжээ. Үүнийг Х.Тэмүүжин сайд юу гэж үзэж байна вэ? Бондын зөвлөл хариуцлага хүлээх байгууллага мөн үү? Төмөр зам тавих ажил ямар шатандаа явна вэ?
6
ЭХ-ний сайд М.Сономпил:
-"Ойгон нуур"- компани Баянхонгор аймгийн зарим суманд эрчим хүчний шугам татах байсан. Гэвч ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй учир ажлыг нь зогсоож, тусгай зөвшөөрлийн нь цуцалсан. Дараагийн компаниар ажлыг нь гүйцэтгүүлж байгаа. Хоёр сарын хугацаанд ажлыг нь гүйцэтгүүлэх үүрэг өгсөн.
6
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
-"Оюутолгой"-н далд уурхай үргэлжлэн явагдана. "Таван толгой"-Гашуунсухайт хүртэл төмөр зам тавина. Өнөөдөр машинаар нэг тонн нүүрсийг тээвэрлэхэд 20-25 ам.доллар зарцуулагдана. Төмөр замаар тээвэрлэвэл 15 ам.доллар зарцуулна. Тээврийн боломж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас болоод өнгөрсөн онд нүүрсээ бүрэн гаргаж чадаагүй. Энэ жил хүрэн нүүрсийг хийжүүлэх төсөл эхэлнэ. Хууль эрх зүйн орчны тогтвортой байдал хөрөнгө оруулагчдыг татна. Бид хуулиа баталсан.
6
Хуульзүйн сайд Х.Тэмүүжин:
-"Блүүмбэрг" дээр "Монгол Улсыг шоронжсон" гэж гарсан байна. Монгол Улсыг ийм өнгө төрхтэй харуулахыг хүссэн байж магадгүй. Нөгөө талаас манайх шалгахдаа заавал барьж хорьдог. Зарим гадаадын иргэдийг шалгах гэж барьж хорьсон. Мөн зарим хуулиа өөрчилж, арга барилаа өөрчлөхгүй бол баялаг бүтээгчдийг шалгаж, хорьдог. Энэ байдлаас болоод олон нийтийн дунд хэрэг маргаанаа шударгаар шүүлгэхээр илүүтэйгээр хорьж, барих гэж байна гэсэн болгоомжлол байгаа. Хүнийг өөрөөр нь нотлуулах гэж оролдох бус , бусад аргыг хэрэглэх хэрэгтэй. Өөрөөр нь нотлуулах гэж эрүүдэн шүүдэг. Тийм учраас процесийн хуулиар цогцоор нь өөрчилнө.
6
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
-Чингис, Самурай бондоор бүтээн байгуулалтын ажил хийсэн. Тавантолгойн уурхайд 200 сая ам.доллар, төмөр зам барихад 170 сая ам.доллар зориулсан. Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ЖДҮ-д тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Нийслэлийн иргэдийн ая тухтай орчныг хангах зорилгоор "Гудамж" төсөл, ДЦС барих зэрэг ажлуудад хөрөнгө оруулалт хийнэ. Бондын зөвлөлд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Монгол банкны төлөөлөл орсон зөвлөл байдаг.
6
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөгөөр олон нийтийн зүгээс их зүйл хүлээж байна. Ам.долларын ханш цаашдаа өсөх үү, буурах уу. Үүнд тодорхой хариулт өгмөөр байна. Эдийн засгийн ямар нөхцөл байдалд таарсан төлөвлөгөөг санал болгож байна вэ?
6
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
-Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд эдийн засгийг хямарсан гэж үзэхгүй байна. Харин эдийн засагт үнэ ханшийн өсөлтийн асуудал байгаа. Үүнийг хязгаарлаж, тогтворжуулж арга хэмжээ авахгүй бол байдал цаашдаа даамжирна. Дэлхий эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж байна. Манай экспорлоод байдаг, гадаад зах зээлд үнэ нь буураад байна. Гадаадын томоохон банкуудын бодлого хатуурсан. Тиймээс тодорхой алхмууд хйх хэрэгтэй. Энэ бол бүгдээрээ хэлэлцэх асуудал.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ