Такси № 73

img

Энэ өдрийн мэнд. Олон уншигчдын асуултад хариулахад нөгөө хайгаад байсан хоёр охин олдоогүй л байгаа гэж байна. Нөгөө хөдөөнөөс ирсэн охин нь нэг шөнө яриад шууд хөдөө рүүгээ буцаж ээждээ очно гэж ярьсан гэнэ. Харин нөгөө охин нь Төв аймагт ямаа самнаад мөнгө хийж байна аа гэж найз охиддоо файсбүүкээр хэл өгүүлсэн сурагтай.

Ингээд өнгөрсөн өдрүүдэд таксиндаа явахад таарсан элдэв сонин хачин, эргэцүүлж бодмоор яриа хөөрөөнөөс түүвэрлэн хүргэж байна. Таалал орштугай.

5

1. Энерги авчихвал маргааш нь уудаггүй

Хүүхдийн урлан бүтээх төвийн урдаас хоёр эмэгтэй зам дээр гарч ирсний нэг нь үлдэж гар өргөлөө. 40 орчим насны эмэгтэй суусан ба машинд ямар нэг үнэр сэнгэнээд байлаа.

“Чи юу уусан юм бэ, вино дарс юм уу, нэг үнэр сэнгэнээд байна даа” гэж би зорчигчоо байцаалаа.

5

З/зорчигч/ - Бишээ, хуушуур үнэртээд байгаа байхгүй.

Х -Аа чи хуушуур хийж зардаг юм уу?

Э -Үгүй ээ, хуушуур идэж байгаад гарч ирлээ.

Х -Аан би пиво л үнэртэв үү гэж бодлоо.

Э -Пиво ч бас уусан л даа.

Х -Хуушуураа пивоор даруулдаг бааранд суугаа юу?

Э -... ккк үгүй ээ, бид нар сая хуушуур хийж бэлдсэн юм.

Х -Яах гэж?

Э -Маргааш ажлынхан маань бөөнөөрөө энергийн төв явах гээд хоолоо бэлдээд... Би энэ цонхоо жоохон онгойлгочих уу хө.

Х -Тэгээ тэг би чамайг нэлээн уусан хүүхэн ороод ирлээ гэж бодсон чинь, хуушуур байсан юм байна л даа.

Э -Ингэхэд чи хэдээр явж байна аа?

Х -Аан хуушуурыг пивоор даруулсан овоо мөнгөтэй хүүхэн юм шиг байна даа. Мянгаар  явдаг юм билүү.

Э -Хуцваа чи, тийм мөнгөтэй хүн алга байна шүү. 700-гаараа л биз дээ айн.

Х -ха ха, тиймээ тийм, 700-аар. Энергийн төв рүү та нар машинаар явах уу, вагоноор явах уу?

Э -Харин машинаар явсан нь дээр үү?

Х -Хүмүүс ч одоо зам сайхан болсон машинаар их явдаг болсон гээ биз дээ.

Э -Зарим нь болохоор замдаа их ядардаг, вагоноор дээр гээд байсан.

Х -Вагоноор явахаар чинь бөөнөөрөө архидаад ядаргаанд ордог юм биш үү.

Э -Үгүй ш тээ, харин ёстой уулгадаггүй хэцүү юм билээ. Архи мархийг хураагаад авчихдаг юм билээ. Бид нэр тэр жил бараг авдар ийм их /тэвэр дүүрэн болгож харуулав/ архиа хураалгаад ирсэн ш тээ.

Х -Нууцаар уугаад айн.

Э -Тийн, энэ жил зүгээр чөлөөтэй машинаар явья гээд манайхан яриад байгаа юм. Сууж буусан ч гэсэн. Энэ жил одоо гурав дахиа явах гэж байна.

Х -Тэгээд энергийн газар очоод буцахдаа тэгж их архи уухаар чинь тэр энерги чинь алга болчихдоггүй юм уу?

Э -Ирэхдээ бол юу гэж уухав дээ, уухгүй. Энерги авсан гээд л унтаад. Харин очихдоо бол навсайтлаа архидаад.

Х -Зардлаа яах уу дундаасаа юу?

Э -Тийн, нэг хүн 40 мянгыг гаргаж байгаа ш тээ, хуушуураа идээд л.

Х -Энерги авсан нь тэгээд яаж мэдрэгдэх үү?

Э -Мэдрэгдэнэ ш тээ. Манай нэг ажлын хүүхэнд мэдрэгдсэн гэсэн. Тэр нөгөө жирэмсэн болдоггүй байсан чинь тийшээ явж ирээд жирэмсэн болсон ш тээ.

Х -Хөөх, мөн азтай юмаа.

Э -Одоо төрчихсөн. Хүүхэд гаргадаггүй хүмүүс чинь тэнд очиж мөргөөд бас юм өргөдөг гэсэн. Тэгээд хүүхэдтэй болчоод байна ш тээ.

Х -Өө тэгээд шийдэгдээд байвал сайхан л юм байна.

Э -Нэг очвол гурван жил очдог байхгүй юу. Бид нар одоо гурав дахь жилээ очих гэж байна. Хөөе чи сакура цэцэглэх үеэр очвол ёстой гоё. Тэр үед явах хэрэгтэй. 5 сарын 10-н гэхэд цэцэг нь уначихдаг гэсэн шүү. Ноднин 5 сарын 20-д гаргаад явсан цэцэг нь уначихсан байсан ш тээ. Ямар жолооч таарах юм бүү мэд. Явж үзээгүй улс буруу замаар явчих юм биш биз дээ гэж бодоод л, яая даа. Би бол вагоноор л явчихмаар байна...

6

Ийм нэг хээгүй яриатай эмэгтэйг зөөлөө. Урагшаа замд Газын колонк ганцийг барьчихаасай. Тэгвэл Шанд руу, энергийн төв рүү халтуур хийх юмсан. Миний машин чинь бол шулуун замдаа 100-д 8 литр л идэж байна лээ.

6

 2.Аавынхаа үгэнд нэг ороод

Замын цагдаагийн газар явна аа гээд суусан 17 орчим насны хүү “ёооё бөөн зодооноос өмнө нэг харьж үзье дээ” гэж гэнэт яриа эхлүүлэн намайг цочоов.

6

Х -За чи чинь орой болгон зодоон хийдэг Ким Дун Хан шиг нөхөр үү?

З/залуу/ -Өө үгүй л дээ, гэхдээ энэ сансарынхан аймаар ш тээ. Нэг шалтаг гарахад л 5-уулаа биш 20-уулаа гарч ирж зодоон эхлүүлнэ. Нэг санаандгүй мөрлөхөд л өдөөд, тэгээд ганцаараа гарч ирдэггүй байхгүй юу. Хар мянгуулаа гарч ирээд зодох гээд.

Х -Энэ хойно сансрын зам дагуу байдаг олон баарнуудад уу?

З -Гаднаа гайгүй ш тээ. Дотроо бол бужигнаантай. Ширээ сандалдаа чихэлдээд л хамаг юм хага шаагаад л. Нэг мөр шүргэж зөрөөд уучлаарай гэж амжаагүй л шаагаад авч байгаа юм чинь. Тэгээд нэг хөөрчих юм бол аймаар онгироо. Сая бид нар нэг газар суусан юм. Лай лай, би нэг ийшээ айл руу явчихаад ирье гээд гараад шууд явж байгаа юм. Лай хойшоо гарья жоохон сууя гэсэн. Лай зодоон л болно. Би нэг хүний үг сонсохдоо тиймэрхүү байхгүй юу, тэрнээсээ болоод.

Х -Үг даадаггүй гэдэг шиг үү.

Э -Үгүй яахав дээ. Чанга өсчихсөн болохоор аль болох зодоон хийчих гээд байдаг юм. Ганц удаа аавын үгэнд ороод харья гээд ...Өнөөдөр тэгээд ч сонин байна, совинтой ч байна. Тэгэхээр хариад мөрөөрөө унтаж байсан нь дээр. Ер нь л бүтэхгүй байгаа юм. Ааваар гоё гинж хийлгээд л гарсан байхгүй, гинжээ утастайгаа хаячихсан. Муу пи нар худлаа зодоон үүсгэж байгаад шууд шаачихсан байгаа юм. Бид нар чинь муу санаа байхгүй ш тээ.

Х -Архин дээр санаатай болгоомжтой байхгүй бол болохгүй шүү миний дүү.

6

Ийн өөрийгөө ялж муу орчин, таардаггүй хүмүүсээ орхин гарч чадсан нэг хүүтэй таарлаа. Аав нь эрт ирээд байвал дахиж гайгүй утас авч өгнө гэсэн гэнэ. Тэгээд эхний эрт харилтаа хийж байгаа нь энэ гэлээ.

6

3.Хонхны баяр 200 мянга

Бөмбөгөрийн хажуу буудлаас хүүхдээ тэвэрсэн гэр бүл сууж 32-ын тойрог хүргүүллээ. Саравчтай малгай өмсөж хэгжүүн хувцасласан 3 ойтой байрын хүү аавтайгаа их адилхан юм.

7

Э/эхнэр/ -За эртхэн очиж унтья даа. Галаа түлж хүүгээ амрааж унтуулья. Бүтэн өдөр надтай лангууны ард суугаад ядарч байх шиг байна миний хүү. Түрүүн ээж ирээд явсан.

Н/нөхөр/ -Чи нөгөө Горивлоогийн мөнгийг нэхэв үү?

Э -Аан тэгсэн Горивлоогийнхон гэрээ барьж гэнэ ээ. Өчигдөр уржигдар хоёр очоод гэрийг нь барилцаж өгсөн гэнэ. Тэгсэн чинь тавхан мянган цаас авч өгч байна гэнэ. Тэгээд 5 сарын 11-нд Цэнгэлийг гуйна гэсэн тэгэхээр хэлнэ барина гэсэн гэнэ ээ. Одоо ирэх 3 дахь өдөр би бас Жанчивын хуралд явмаар байна. Одоо нөгөө хонхны баяр нь болох гээд. Тэр талаар нь ярилцах юм гэсэн. Ирэх 5 сарын эхээр хонхны баяр нь болох юм байна.

Х -Хонхны баяр гэж овоо мөнгө гарна биз. Дор хаяж 100 мянга уу?

Э -Өө юун зуун мянга 150, 200-аас наашгүй, зөвхөн нөгөө ийш тийшээ бөөнөөрөө зугаалж мугаалдаг ш тээ. Тэрнийх нь мөнгө гэхэд 120 мянга.

Н -Үсэглэлийн баяр 50 мянган төгрөг гээд байхад.

Э -Тэгээд тэрнээсээ гадна хувцас хунарны мөнгө бас орно тэ. Тэгэхээр 200 мянгаас наашгүй. Тэгээд яахав бас хүүгээ 11 төгсөж байгаа юм болохоор нь бас хүний хүүхдээс дутаагаад яахав гэж бодоод. Энэ тэгээд хүмүүс мөнгө цаас зээлж авчихаад эргүүлж өгөхгүй юм. Тэгээд зээлэхгүй болохоор албатай юм шиг ах нар энэ тэр загнаад байх юм. Бүр авах албатай юм шиг. Ямар сайндаа ахдаа өгсөн мөнгөө авч чадахгүй байна ш тээ.

Х -Хонхны баяр боллоо. Одоо ёстой авья даа л гэхгүй юу.

Э -Хэлээд л байна. Тэд нар өөрсдөө амьдралтай бид нар амьдралгүй юм шиг л байх юм аа.

Х -Нэг нэгнийгээ хямраагаад уу.

Э -Харин тийн.

Х -Танай бөмбөгөр хавиар түрээс өндөр үү?

Э -Ягаан хавиар бол гайгүй урагшаа Алтжин бол их өндөрөө. Түрээс өндөр ч яахав хүмүүс юм авахаа байгаад байна ш тээ. Аргагүй л нэг мах гурилаа авч байх шиг байна. Баяр болохоор л нэг овоо орлоготой болж ирдэг юм.

Н -Монгол байтугай дэлхийн том том орнууд ч эдийн засаг нь хямраад байна гээ биз дээ. Би чинь гэхдээ хямраагүй юм шиг л өдөр болгон такси барьж байна даа.

Э -За чи минь хүүгийнхээ хонхны баярын мөнгийг шийдчихээд л хямраагүй бариагүй гэж яриараадаа ...

6

4.Нөхөртэйгээ тулж ярина

Яанаа автобусанд надад хүмүүс сандал тавьж өгөөд байна аа. Би гайхаад ээжээсээ яанаа би тийм хөгшин харагдаад байна уу гэсэн “чи таргалаад жирэмсэн юм шиг л харагдаад байхгүй юу” гэсэн ш тээ. Аймаар гоё туранхай байлоо гэж.  Одоо тэгээд хөгшрөөд гэж. Би чинь уг нь дөнгөж 37-той ш тээ. Хүүхнүүд тэгдэг гэсэн. 29 хүрээд л 30-тай гэж хэлэх гэхээр нэг сонин эвгүй санагдаад 29-тэй ш тээ гээд л хэсэг явдаг гэсэн. Тэгээд дасаад л за за гуч гарсаан гэж хэсэг явснаа 39 дээр ирээд дахиад л хямраад 40-тэй гэхээр эвгүй санагдаад 39-тэй ш тээ гэж хэсэг хоёр гурван жил явдаг гэсэн. Тэгээд л бас дасаад за за 40-н хэдтэй гээд л явж эхэлдэг гэсэн. Үр хүүхдээ гэсээр байгаад л тэгээд үлдсэн амьдрал нь явчих юм даа. Манай ээжийг харж байхад бас л тийм. Найзууд нь ёстой сайхан хүүхэн байсан л гээд байдаг юм. Одоо бол хэдэн ачаа маллаад нервтээд л.  Нэг л харсан эмээ болчихож.

6

Х -Үр хүүхдийнхээ төлөө л дуусах юм байна даа зайлуул.

Э/эмэгтэй/ -Одоо ч бас хөгширлөө өөрөө сүрхий байвал юм хийгээд идэвхитэй амьдраад байж болдог болжээ. Шууд л тэтгэвэртэй гар сааданд очиж суу гэхгүй. Өөрөө юм хар бизнес хийгээд байгаа сүрхий хөгшчүүл бас байна аа...

Хүүхэн надтай нэг их харьцахгүй эгц урагшаа харан сууж бараг өөр өөртөө шахуу ар араас нь цувруулан ярьсаар л байлаа.

Э -...Би одоо харамсаад байдаг юм. Өөрөөрөө л төрдөг байж гэж. Орой төрснөөс болоод хоёр удаа хийсвэр хийлгэчихсэн.

Х -Ойрхон төрсөн юм уу.

Э -2 жилийн зайтай л. Би тэгээд эмч нарт би чадна аа өөрөөрөө төрчихье гэсэн юм л даа. Тэгсэн нөгөө эмч нар за тэгж чамайг алаад яахав ингээд тэгсээр байгаад хоёуланг хийсвэрээр төрүүлчихсэн. Тэгсэн одоо хараад байсан аймаар бие муутай болчихдог юм байна аа. Би цоо эрүүл байсан элдэв өвчин салахаа байлаа. Бас гам алдсан байх аа. Одоо тэр хагалгаанаас нь үлдсэн юм уу жоохон үнэр мүнэртэй юм уу бүгчим юм хум руу орчихоор бачуураад давчдаад эхэлж байгаа юм чинь. Одоо тэгээд хоёр хүүхэдтэй амьдрах л хэрэгтэй байна даа. Өвчин ярихгүй шиг л байя гэж бодож байна.

Х -Сэтгэлээрээ шүү, залуу байна ш тээ чи. Нөхөр чинь юу хийдэг вэ.

Э -Бид хоёр хол байгаад удаж байна. Намайг төрөхөд л Солонгос явсан. Одоо бараг энэ чинь 7 жил үү. Зай холдвол сэтгэл холдоно гэж яг үнэн. Ер нь дэмий юм байна. Эхлээд ойлгоод байдаг байсан одоо тэгээд цухал хөдлөөд зориуд хаяад явчихсан юм шиг санагдаад. Хааяа утсаар ярихаар хэрүүл хийчих гээд байдаг болчихож.

Х -Одоо ирүүлэхгүй юу 7 жил бол хангалттай ш тээ. Чи дунд нь тийшээ явсан уу?

Э -Өө хоёр гурав очсоон. Тэгээд нэг явахдаа багыгаа олоод ирсэн ш тээ ккк.

Х -Тэгээд явсаар байгаад визгүй болчихгүй дээ.

Э -Харин тэгсэн сүүлийн нэг жил нь хүүхэд гаргаад тасарчихсан. Тэгээд дахиад 4 гарах болчихож байгаа юм чинь. Ёооё одоо намайг үздэг эмч нар чи одоо залуу хүн яамаар яасан хэцүү юм бэ дээ, ингээд гэж байгаа юм чинь.Тэгэхээр нь би хүмүүс шиг гарч явж чадахгүй ээ, хүүхдээ хараад гэртээ байгаад сурчихсан л байгаа юм чинь. Хоёр хүүхэд ганцаараа өсгөөд байхад, дахиад нэг хүүхэд гаргачих юмсан гээд байгаа юм чинь... Сүүлдээ хувиа бодоод байдаг болчихсон ч юм шиг санагдаад, мэдэхгүй ээ, ах минь.

5

Бүсгүй ийн нэлээн ярьсны эцэст “Ямар ч байсан, нийгмийн даатгалын шимтгэлээ сайн төлж байгаад Солонгос нэг явья. Тэгээд нөхөртэйгээ тулж нэг сайн ярья” гэж бодож байгаагаа хэллээ. Бүх ярианы туршид бараг ганцаараа л ярилаа...

6

5.Уяачидтай таарлаа

Нэг 16 орчим насны хоёр хүү бичил хорооллоос сууж Цамбагарав хүргүүллээ. Тэгсэн сүрхий мундаг уяачид болж таарлаа.

Хүү -Аав маньд чинь нэг даага авч өгнө гээд. 15 саяын нэг азарга байсан. Хоёрлож байсан, тэрний удам гээд даага авч өгнө гээд. Би тэгэхээр нь үгүй та тэгвэл наад мөнгөө надад, миний дансанд хий. Би тэгээд 11 төгсөөд машин авна гээд. Тэр даага нь давхихгүй бол бүүр гай. Хий дэмий 15 саяар шатаад л дуусна.

6

Н/найз/ -Уяхгүй байж байгаад буцаагаад зарчихдаг байхгүй юу.

Би энэ үеэр би уяачдын ярианд оролцож “уяж хурдлуулж, амжилт гаргахгүй бол тэр чинь үнэ ханш нь улам унах юм биш үү” гэлээ.

Хурдан дааганы эзэн болчих гээд байгаа хүүгийн нүд сэргэн “Нам унана тэ ах, хамгийн сүүлд хаана давхисан бэ гэхээр өө ойрд уралдаагүй” гэх юм уу тэ.

Н -Гэхдээ тийм даагыг чинь хавь ойр сумынхан нь л мэднэ ш тээ. Өөр суманд бол хэн ч мэдэхгүй, авахгүй ш тээ.

Х -Тэр бас тийм тал бий байх шүү.

Н -Нямка ах нэг 4 саяар морь авсан ш тээ. Тэгсэн тэр нь давхидаггүй. Тэгэхээр нь буцаагаад Хатгалд билүү тэнд нь зарчихаад ирсэн ш тээ ккк. Аав надад одоо морь авч өгөхгүй юм. Нэг бүдүүн морь л зүсэлж өгсөн, тэгээд л байхгүй.

Хүү -Нацгаа ах чинь бараг хоёр азарга адуу авчихсан юм биш үү, урдаас. Нэг даага нь ч ёстой хөөрхөн сортойсон чихтэй.

Н -Энэ жил нэг азаргыг нь манайх авах гээд больчихсон. Соёолон нь ёстой хөөрхөн давхилтай байсан шүү. Энэ жилийн 90-ээр тэр давхинаа.

Х -Хаана аль сумын 90 жилтэй юм бэ?

Хүү -Тосонцэнгэл. Хөвсгөлийн тэнд 90 жилтэй.

Н- Цаашаа даншигтай юм байна лээ ш тээ. Аав цаашаа шууд даншигт явна гэсэн. Эхний хоёр томд давхиулаад цаашаа жижиг наадмуудад давхиулахгүй байх аа.

Хүү -90 жилд түрүүлбэл овоо л морь ш тээ. Цааш нь Хотгойдын хурдад 10-т давхихад л тэгээд морь ш тээ.

Н -Наана нь давхар уяа, дан уяа. Хоёр уяа орж ирж байгаа биз дээ.

Хүү -Яахав ер нь данаар л уясан нь сайн байдаг юм билээ.

Н -Би ч давхар уяагаар нь л үзнэ дээ.

Хүү -Хотгойдын хурдад л дээгүүр давхиулах хэрэгтэй. Тэгвэл үнэ нь суга өснө ш тээ.

Н -Хотгойдод гэхдээ Сүхбаатараас ховор ирдэг юм аа. Тэгээд ч Хотгойдод манай нэг соёолон орчихож л байсан даа.

Хүү -Хэний ямар морь?

Н -Нямка ахын хээр азарга гурвалсан ш тээ.

Хүү -Хотгойдын хурдад хоёроор уу, худлаа яриад байгаарай. Тийм юм байгаагүй шүү.

Н -Чи даншигаар ирсэн юм уу, ирээгүй шт. Содном ах Мөнхбат аваргыг хаядаг. Соёолонд яагаав. Хотгойдын дараа уяачдын баяр болсон ш тээ, тэрэнд гурвалсан байхгүй юу.

Хүү -Аан тийм байлгүй дээ, тэрнээс би мэднэ ш тээ.

6

Манай хоёрын наадмын хурдан буянуудын тухай яриа барагдашгүй бололтой тэгээд дараа нь яагаав тэр даншигаар гэсээр Саппоро хүрч буулаа.

Дандаа л баар, зодоон зохион шоу ярьсан охид хөвгүүд зөөж байснаас морь давхиагаа ярьсан монголоороо хүмүүжиж байгаа хөвгүүдтэй ийн таарч байсангүй. Билэгшээлээ. Амьд явбал наадам үзнэ гэдэг билүү... Монголын наадам ч наашилж байна даа...

Амралтаа сайхан өнгөрүүлээрэй манайхан. Цас орж шороо дараад сайхан өдрүүд ирж байх шиг байна...

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголгоо:
ямар хөөрхөн жолооч бэ ээ, нээх хөөрхөн
2014-05-05
хүрэл:
сайн уу хоовоон цагт нь уншиж амжихгүй үе ч эхэллээ дээ зуслангаа өөд нь татах гэж үзэж байна хажуугаар нь ажил алба ар гэр за хө яваад л байна уу гэхдээ эрүүл мэнд шүү хүн болгоны санаа оноонд тааруулах гэж юу байхав өөрийнхөөрөө л туугаад бай сонирхолтой шүү дээ дандаа нэг хэвийн тоосго шиг жирэлзээд байвал бас л утга муутай ямар шигшигдсэн том зохиолч биш борчуудын хүн борогоороо л байгаарай кккк муу юм зааж өгсөн бол уучлаарай ёстой 1- с эхлээд ганц ч таслаагүй уншсан хүн шүү би амжилт
2014-04-29
бажгаа ах нь :
хоовон дүү, эх монгол хэлээ хамаагүй хаяж болохгүй шүү. "тэгээд эхний эрт харилтаа хийж байгаа нь энэ гэлээ" гэсэн энэ өгүүлбэрээс чинь цочлоо шүү. зөв бичгийн алдаа нилээд байна. найруулгаа ч анхаараарай. амжилт!
2014-04-28
zochin :
hi,mash ih taalagdlaa tsaash ni huleegeed l bgaa shuu
2014-04-28
зочин:
хоовон хөхөө баярлалаа. улам сайхан зүйл бичээрэй.
2014-04-26
юм-үз:
сайн байцгаана уу? тэр, баар савнаас түдгэлзээд харьж яваа хүү овоодоо. "уяач хүүхдүүд" энэ талаараа ч сүрхий юмаа, ямартаа ч маниасаа хавьгүй дээр. үгйү ээ, тэр "эрч илчийн төв" гэдэгт очиж хүсэл хяслын гацаа түүдгэрээ ивэлж бүтэхийн хүслээ эрэлхийлж гуйхаар болж бүтдэг л юм байхдаа, байхдаа ч юу байхав, амин чухлыг сэтгэлээсээ хэлж ярихаар бүтдэг байхаа. болждээ, тэр бүсгүй үр хүүхэдтэй болчихдог, ёстой нар нь гарсан байхдаа, эвийдээ бүсгүй ч бүстэй ч хүмүүн заяа гэж.
2014-04-26
mmnnggll:
бичээд байгаарай хө. эгэл жирийн юм мэдэхийг хүсэхээ больж , албан тушаалын төлөө (мөнгө хийх шаанс л гэж харж байгаа байлгүй) , үнэхээр мөнгөний төлөө нүдээ ухахад бэлэн хүн төрөлхтөний гамшиг болсон улаанбаатарчуудад ойтол нь бич дээ. амжилт
2014-04-26
nice:
goy goy bicheed bgaarai amidarliig tal burees n harah yum daa
2014-04-26
20000:
mundag shuu
2014-04-25