Мишель Обамагаас аавыгаа ажилд оруулж өгөхийг гуйжээ

img

АНУ-ын Цагаан ордны нээлттэй хаалганы өдрийг тохиолдуулан ордны ажилчдын 50 гаруй хүүхэд багачууд тэргүүн хатагтай Мишель Обаматай уулзаж, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. Энэ үеэр нэг ажилтны охин аавдаа ажил олж өгөөч хэмээн тэргүүн хатагтайд хандаж, аавынхаа танилцуулгыг өгсөн тухай “www.washingtontimes.com” мэдээллээ.

Аавдаа ажил олж өгөхийг хүссэн охиныг Шарлот Белл гэдэг, тэрбээр 10 настай аж. Охины ээж нь Цагаан ордонд ажилладаг ч аав нь сүүлийн хоёр жил ажилгүй байгаа юм байна. Тиймээс тэргүүн хатагтай л түүнд ажил олж өгч чадна хэмээн найдсан охин эцэг эхдээ ч хэлэлгүй аавынхаа танилцуулгыг ийнхүү Мишель Обамад өгчээ. Охин тэргүүн хатагтайд хандаж “Аав минь их сайн хүн. Даанч аавд минь ямар ч ажил олдохгүй байна” гэж хэлжээ.

Охины энэ үйлдлийг тэргүүн хатагтай ихэд өхөөрдөж, танилцуулгыг хүлээн авч боломжоороо туслахаа амласан байна. Охины аав 2012 онд Барак Обамагийн сонгуулийн компанит ажилд оролцож байжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
oxin xuuxed aabdaa ami baidag gej unen shuu,, minii oxin lab aabiigaa iluu ix anxaaran, xooliig ni xiij ogno, xubtsasiig ugaaj ogno, zarimdaa xuuxdee zagnaj baigaa yum shig aabiigaa zemlesene, xaraxaar ineed xuraad baidag yum,.. minii ugend oroxgui oxiniixoo ugnees bol garaxgui shuu dee
2014-04-27
бахархал:
юун хөөрхийн бэ?
2014-04-25
схан сэтгэлтэй хүн:
мөнгө биш ажил гуйж бгаа юм чинь олоод өгмөөр юм даа
2014-04-25
employer:
cia-d oruul
2014-04-25