Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийн талаар асуусан Д.Оюунхорол нарын гишүүний асуулгад хариулт өгөв. Сангийн сайдын асуулгын хариулттай холбогдуулж хэдэн гишүүн асуулт асууснаар чуулганы хуралдаан өндөрлөсөн. Уг нь асуулгын дараагаар буюу үдээс хойшхи хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухай О.Баасанхүү гишүүний өргөн барьсан асуудлыг хэлэлцэхээр байсан юм. Гэвч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж чуулганы хуралдаан өндөрлөв. Нэгэнт ирц хангалтгүй байгаа тул УИХ-ын дарга чуулганы хуралдааныг өндөрлүүлж алхаа тогшин үлдсэн асуудлыг ирэх долоо хоногийн пүрэв гаригт хэлэлцэхээр хойшлуулав. Ийнхүү Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал хойшилж ирэх 7 хоногт шийдэгдэхээр боллоо.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ