Хүн унаж амиа алдсан барилгын үйл ажиллагааг зогсоов
Хан-уул дүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт “Хурд” группын барьж буй “Хүннү-2222” хорооллын барилгаас 25 настай залуу Т унаж нас барсан хэрэг энэ сарын 23-нд гарсан.
Тэгвэл дээрээс нь хүн унаж амь насаа алдсан “Дөрвөн уулын цэцэрлэг” хорооллын барилгын үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас зогсоосон байна.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд заасан хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагааны журам зөрчих гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ