“Кожеговь” ХХК-ийн мэдэгдэл

img

2014 оны 4-р сарын 24-ний Пүрэв гарагт хөдөлгөөний хорь орчим хүмүүс Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрладаг “Кожеговь” ХХК-нийн Дулаан Уулын хээрийн ангид дайран орсон байна.

.

Энэ үеэр хээрийн ангид “АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК-ийн болон гэрээлэгч компаниудын ажилчдаас бүрдсэн нийт 100 орчим хүн байсан бөгөөд хүн бэртэж, гэмтээгүй. Хээрийн ангийг хамгаалалтанд авсан бөгөөд энэхүү үйл явдал тухайн өдрөө болж өнгөрлөө.

.

“АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК нь энэхүү үйл явдлыг халдлага гэж буруутгаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллага, Захиргааны шүүхэд гомдол гаргах болно.

:

“Кожеговь” ХХК-ийн удирдлага

СЭТГЭГДЭЛ БИЧИХ