
Өнөөдар аргын тооллын дөрөвдүгээр сарын 26. Санчир гариг. Билгийн тооллын 27. Нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 05.59 цагт мандаж 20.01 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр эв, эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, үнэт эрдэнийн зүйл авах, удирдлагын суудалд суухад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ