“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тойм

img

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 16 дахь дугаар хэвлэгдэн гарчээ. Энэ удаагийн дугаар  Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэлжээ. Эдгээр хуулиар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна”, “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэсэн өгүүлбэрийг тус тус хассан байна.

Мөн эмхэтгэлд нийтлэгдсэн  Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уялдаа холбоог хангах, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл өгсөн байна.

 

Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөнд хяналт шинжилгээ хийх, түүнд тулгуурлан цаашид баримтлах бодлогыг тодорхойлох, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хяналт шалгалтыг сайжруулах, иргэдийн ахуйн хэрэглээний мод, модон материалын эрэлтэд нийцсэн нийлүүлэлт бүхий тогтвортой менежментийн “сайн засаглал”-ын тогтолцоог бий болгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажээ.Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталжээ.

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ