УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан Косово улсын Пежа хотноо болсон “Мон Акт-2014” монодрамын олон улсын наадмаас "Grand Prix" хэмээх шагнал хүртсэн. Тэрбээр “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ Герман, Польш, Орос, Монгол, Украйн, Македон, Косово, Монтенегро, Румын, Словак зэрэг 13 улсын 70 гаруй уран бүтээлчтэй өрсөлдөж наадмын тэргүүн шагналын эзэн болсон юм.
Тэгвэл жүжигчин Ц.Баясгалан “Моно жүжгийн өдрүүд” уран бүтээлийн тайлан тоглолтоо ирэх тавдугаар сарын 2-3-ны өдөр УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Тодруулбал, тавдугаар сарын 02-ны 20.00 цагаас “Би Эдит Пиаф байна” моно жүжиг, 21.00 цагт “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолтоо тоглох бол 03-ны өдрийн 19.00 цагаас “Тэнгэрийн аялгуу” моно жүжиг, 20.00 цагт “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах юм байна.
.
Б.Буд
Уншиж байна |