“Худалдааны шинэ гудамж”-тай болох нээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын худалдаа үйлчилгээний төвөөр тав тухтай үйлчлүүлэх, олон улсын жишигт хүрсэн гудамж болгох зорилготой “Худалдааны шинэ гудамж” төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Өргөө кино театрийн урд талбайд боллоо. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчын ажлын албаны дарга Б.Бадрал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтантуяа болон санаачлагч байгууллагууд, иргэд оролцов.
s
Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөөний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд санаачлан, Нийслэл, дүүргийн зүгээс дэмжин хамтран ажиллахаар эхлүүлж байгаа энэхүү төсөл 2014-2016 онд хэрэгжих юм. “Худалдааны шинэ гудамж” төслийн хүрээнд олон цогц ажлыг хийж хэрэгжүүлэхээр Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага оролцуулж төслийн удирдах хороо байгуулсан байна.
s
Төслийн хүрээнд хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилт, ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх, авто зогсоол, аюулын гарц, камержуулалт, хоггүй цэвэр орчин гэсэн цогц асуудлыг шийдвэрлэх дэд ажлын хэсэг байгуулагдаж, ажлын төлөвлөгөө боловсруулагдаад байгаа аж. Мөн уг төслийн хүрээнд Энэбиш, Ард Аюушийн гудамжийн авто замын тусгаарлах зурвасын ногоон байгууламжийг сэргээх, аж ахуйн нэгж байгууллагын хариуцах 50 метр газарт тохижилт, ногоон байгууламж, мод бут, сөөг зэрэг ургамалын тарилт хийлгэх гэнэ.
ы
Гудамж талбайн зүлэгний хайс, гэрлийн шон, хогийн савуудыг угаах, будаж, засварлаж, шинэчлэх, гудамжны гэрэл, гадна хаягжилтыг нэгдсэн стандарт нийцүүлэх, реклам мэдээллийн самбаруудыг цэгцлэх, өнгө үзэмжийг сайжруулах, буулгах ажлыг зохион байгуулах гэнэ. Аж ахуйн нэгж, байгууллага гадна, дотно талд, гэмт хэргээс урьдчлан сэргийлэх зорилгоор камер суурилуулах, хөгжлийн бэхршээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх, гал түймэр бусад давагдашгүй хүчин зүйлээс сэргийлэх орц, гарцын асуудлыг шийдвэрлэх ажээ.
ы
Түүнчлэн авто машины зогсоол, аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын тээврийн хэрэгслийн зогсоолын асуудлыг шийдвэрлэх, ил зайдгай худалдаа эрхлэгч иргэнийг нүүлгэн шилжүүлэх, ажлын байраар хангах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.
sa
СЭТГЭГДЭЛ БИЧИХ