“Эрүүл мэнд-2014” үзэсгэлэн нээгдлээ
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Эрүүл мэнд-2014” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монголд үйл ажиллагаагаа явуулж буй эмнэлгүүд, эрүүл мэндийн тоног төхөөрөмж импортлогчид, эм үйлдвэрлэгчид, эм ханган хийлүүлэх байгууллагууд, гоо сайхны бүтээгдэхүүн-үйлчилгээ үзүүлэгчид, мэргэжлийн зөвөлгөө өгөх болон чийрэгжүүлэх төвүүд болон бусад холбогдох байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Тус үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд оролцогчдод хандан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Өнгөрсөн жилтэй харьцуулахад үзэсгэлэн маань илүү олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөөс эхлээд шинэ эм эмэн бүтээгдэхүүн танилцуулж, олон компани нэмэгдэж оролцож байна. Бид одоогийн байдлаар үнийн хөөрөгдөлтөд анхаарч ажиллаж байгаа бөгөөд цаашид дотоодын эмийн үйлдвэр, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидээ дэмжих тал дээр маш их анхаарах болно” гэлээ.
ы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ