Украины агаарын хилээр Оросын онгоцууд нэвтэрчээ

img

ОХУ-ын цэргийн зориулалттай онгоцууд энэ сарын 26-27-нд шилжих шөнө Украины агаарын хилд хэд хэдэн удаа нэвтэрсэн үйлдэл гаргасныг Пентагоноос мэдээллэснийг “CNN” агентлаг онцлов. Гэхдээ Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Стивен Уоррен хэргийн талаар хэвлэлийнхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж “Дэд ерөнхийлөгч Жое Байданы Украинд хийж буй төрийн айлчлалыг эсэргүүцэж дээрх үйлдлийг гаргасан байх магадлалтай” хэмээжээ.

1

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын энэ үйлдэл нь Украины хямралыг дэвэргэх оролдлого хэмээн буруутгаж, Азийн дөрвөн оронд хийж буй айлчлалаа өндөрлүүлсэний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярих болно гэжээ.

ОХУ нь өчигдрөөс эхлэн албан ёсоор Украины хилийн ойролцоо цэргийн сургуулилт эхлүүлээд буйгаа мэдэгдсэн. Мөн АНУ-ын арми ямар нэгэн хариу үйлдэл үзүүлсэн тохиолдолд сануулга өгөхгүйгээр арга хэмжээ авахаа мэдэгджээ. Түүнчлэн энэ хэргээс үүдэн  “Их 7” орон ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар хуралдахаар болсон байна. Барууныхны зүгээс Украины хилийн ойролцоо төвлөрсөн 40 мянга орчим цэргийн хүчээ буцаан татахыг Путинд сануулаад буй юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

болдоо:
их-7 л гээд солиороод бх юм тэгээд оросыг эд чангалж хүч хүрэх үү өөрсдөө л чангалуулчих вий дээ ...оросыг эд яаж ч чадахгүй шүү дээ муусайн суганууд...
2014-04-28
wwwgre:
europ ruu gargadag baigaliin hiigee zogsooson ni deerde
2014-04-28
alaltsaasai:
dund ni mani heseg daramtgui amidarah yum bna daa
2014-04-28