Зорчигчдын ар гэрийнхэн Обамагийн айлчлалыг эсэргүүцэв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Малайз дахь дээд хэмжээний айлчлал өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа юм. Обама өнөөдөр тус улсын эзэн хаан Султан Абдул Халим Муадзам Шахтай уулзаж, хүндэтгэлийн зоог барьсан тухай “ВВС” агентлаг мэдээлээ.
1
Энэхүү айлчлалын эсэргүүцэж сураггүй болоод хоёр сарын нүүр үзэж буй “MH370” онгоцны зорчигчдын ар гэрийнхэн нийслэл Куала Лампур хотын олон улсын нисэх буудлыг өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Тэд Обамаг “МН370” онгоцыг анх сураггүй болгоход биечлэн тусалж, хайх ажиллагаанд нэгдээгүй. Орон даяар гашуудал зарласан байхад төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ хэмээн буруутгажээ.
1
Цагдаагийнхан зорчигчдын гэр бүлийнхнийг тайвшруулж, тараахыг оролдож байгаа ч Малайзын хэд хэдэн их сургуулийн оюутнууд нэгдэж байгаа нь нөхцөл байдлын улам хүндрүүлж байгаа гэнэ.
Обама энэ сарын 29-30-ны өдрүүдэд Филиппин улсад айлчилсанаар түүний Азийн орнуудад хийж буй төрийн айлчлал нь өндөрлөх юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ