Лупитаг сонгосонд сэтгэл дундуур байна

img

Энэ жил “12 жилийн боолчлол” уран сайхны киногоороо “Оскар”-ын шилдэг туслах эмэгтэй жүжигчин болсон Кени улсын уран бүтээлч Лупита Нионго 2014 оны хамгийн сайхан бүсгүйгээр тодорсон билээ. Тэрбээр энэ оны сайхан бүсгүйгээр өөрийг нь сонгосон гэдгээ мэдсэнийхээ дараа “Twitter” хуудаснаа “Арьсны өнгө, үндэс угсааг минь тоолгүйгээр сайхан бүсгүйгээр тодруулсанд баярлалаа” хэмээн жиргэсэн юм.

1

Тэгвэл реалити шоуны од Ким Кардашиан өөрийн блогтоо 2014 оны хамгийн бүсгүй шалгаруулалтад Лупита Нионго тэргүүлсэнд сэтгэл дундуур буйгаа бичжээ. Ким “Лупита бол ухаантай бүсгүй болохоос хөөрхөн бүсгүй биш. Тийм биз дээ. Энэ бүхнийг бичсэний дараа намайг атаархаж байна гэж бодох байх. Тэгэхдээ ямар үндэслэлээр Лупитаг сайхан бүсгүйгээр сонгосныг гайхаж байна” хэмээн бичээд өөрийгөө Лупитатай харьцуулсан зургаа блогтоо байршуулсан байна.

“People” сэтгүүлээс явуулсан тус шалгаруулалтад Ким Кардашиан нэрээ дэвшүүлэхээс татгалзсан юм. Ким “Би үзэсгэлэнтэй гэдгээ мэдэрдэг. Хэрвээ энэ шалгаруулалтад надад хэн ч санал өгөхгүй бол эвгүй байдалд орох болно шүү дээ” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

munkhuu:
kim hervee orson bol hen ch sanal uguhgui l dee, saihan gedegt zuvhun tsarai zus orohgui sh dee mangar kim dandaa teneg uildel hiideg, nerd garahdaa hurtel poorno bichlegee tsatsaj nerd garsan balai avgai, goridson yum be
2014-04-28
okok:
tom bugsuuruu xvniig sxan xaragdana gej boddogiim baixdaa buun zasbar baijiij kim mine dee.
2014-04-28
нэр хамаа юу:
үгүй би бол кардашианыг л сайхан бүсгүйгээр сонгоно.люпита нь сайхан харагддаг нь юу л бол.харин ухаантай байж болох.кардашиан нь харин тэнэг мулгуу тал руугаа шүү.хэхэ.
2014-04-27
teneg:
tenegtdeg tom bugs bogino hult ve
2014-04-27