Жорж Клуни сүй тавив
Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни сүй тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 52 настай Клуни 36 настай Амаль Аламуддин гэгч өмгөөлөгч бүсгүйтэй өнгөрсөн 25-ны өдөр Лондон хотноо сүй тавьсан байна. Хосууд өнгөрсөн оны сүүлчээр “Таталцал” киноны зураг авалтын үеэр танилцаж хоёр сарын өмнөөс үерхэж эхэлсэн аж.
1
Амаль Аламуддин нь Их Британи улсын шилдэг өмгөөлөгчдийн нэг бөгөөд АНУ-ын экс тагнуулын ажилтан Эдвард Сноуданы нууц мэдээллийг анх цацсан “WikiLeaks” сайтын үндэслэгч Жулиа Ассанжийн өмгөөлөгчөөр найман сарын турш ажиллаж байснаараа ихээхэн алдаршсан нэгэн юм. Тэрбээр Сноуданыг Орос руу дүрвэсний дараа Ассанжийг өмгөөлөхөө больсон аж.
Алдарт “People” сэтгүүл “Амаль дуучин Элтон Жонны хувийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа” гэж мэдээлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ