Сайхан хувцасладаг алдартнаар Кейт Миддилтон тодров
Энэ оны хамгийн сайхан хувцасладаг олны танил бүсгүйгээр Их Британий гүнгийн ахайтан Кейт Миддилтон тодорсон тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Кейт Миддилтон энэхүү шалгаруултыг хоёр дахь жилдээ тэргүүлж байгаа юм. Тус шалгаруулалтад олны танил 80 гаруй бүсгүй нэр дэвшиж Нью Йорк хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “World fashion academy” тодруулсан аж.
1
Холливуудын оддын хувцсыг урладаг 12 дизайнер дуу нэгтгэйгээр гүнгийн ахайтныг тодруулж, түүний хувцаслалтыг “гайхалтай” хэмээн тодорхойлсон байна. Харин Миддилтоны ардаас жүжигчин Эмма Уатсон, дуучин Рита Ора, загвар өмсөгч Кате Оптан, жүжигчин Лиса Манн, Камерион Диаз, дуучин Женнифер Лопез нар удаалжээ.
Эрэгтэйчүүдээс хамгийн сайхан хувцасладаг, үлгэр жишээ алдартнаар нэрт жүжигчин Брэд Питт тодорчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ