Кейти Перригийн менежер Селенагийн хойд эцэг болно

img

Дуучин Кейти Перригийн менежер Брадфорд Кобб гэгч дуучин Селена Гомезийн ээж Манди Теефетэй гэрлэхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гомезийн ээж өнгөрсөн 2012 оны есдүгээр сард нөхөр Ричорда Жоел Гомезоос албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж байсан юм. 47 настай Манди Теефе болон 42 настай Брадфорд Кобб нар ирэх оны долдугаар сард хуримаа хийхээр товложээ. Энэхүү мэдээллийг Перригийн хэвлэлийн төлөөлөгч баталж байгаа бол Гомез тайлбар хийхээс эрс татгалзаж байгаа буй.

1

Дуучин бүсгүй өнгөрсөн сард ээжийгээ ажлаас нь халсан юм. Гомез таван настайдаа  анхныхаа уран бүтээлийг гаргасны дараагаас түүний ээж Манди Теефе менежер болон туслахын үүргийг нь хаших болсон билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ