Өнөөдөр могой өдөр

img

Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 28. Сумъяа гариг. Билгийн тооллын 29. Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн наран 05.55 цагт мандан 20.05 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба өр барагдуулахад сайн. Ургаа мод таслах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,  нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ