Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

МҮЭСТО-нд

09:00 цагт МХЕГ, МҮЭХ-ны Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын зөвлөгөөн эхэлнэ.

 

Соёлын төв өргөөнд

10:00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ болно.

 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт "Кожеговийн удирдлагууд гаж төлтэй нүүр туллаа" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Чингисийн талбайд

11:00 цагт Монгол Улсад генерал цол бий болсоны 70 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ болж, Генералууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.  Дараа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Төрийн ордонд генералуудыг хүлээн авч уулзана.

 

Эрүүл мэндийн яамны “А” зааланд

14:00 цагт “Эрүүл, аюулгүй ажлын байр” дэлхийн өдрийн хүрээнд НЭМҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачлагаар “Эрүүл ажлын байр-2014” сарын аяныг  ЭМЯ, ХАХНХЯ, ХЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулна.

MN мэдээллийн төвд

12:00 цагт Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос “Алтан хуур-2014” наадамтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Бусад

09:30 цагт БОНХЯ “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн Байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөлтэй хамтран нийслэлийн сургуулийн сурагчдад зориулсан танин мэдэхүй, экологийн боловсрол олгох зорилготой “Байкальский сундучок” тоглоомын хэрэгслэлийг танилцуулах сургалтын нээлт болно.

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ