Генералууд хүндэтгэл үзүүлэв

img

“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цол үүсэн бий болсны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдлуулан генерал цолтнууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж генералуудыг хүлээн авч уулзаж байгаа юм.

Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд генерал цол олгосон гэдэг. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ. Тиймээс жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монголын генералуудын өдөр” буюу “Алтан мөрдөстнүүдийн өдөр” хэмээн нэрийдэж, 2004 оноос генерал төрүүлсэн байгууллагууд ээлж дараалан зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ жил Монгол Улсад генерал цол бий болсоны 70 жилийн ой тохиож байгаа тул Батлан хамгаалах яам, “Монгол генерал” төв өдгөө энх тунх ажиллаж, амьдарч яваа генералуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. 1944 оноос хойших 70 жилийн хугацаанд 160 алтан мөрдөстөн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт орсоноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнууд хэрэглэхээр болсон юм.

Монгол улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал, тэдний дунд улсын маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 107, бригадын генерал цолтон 28 төрсөн байдаг. Хамгийн өндөр настан нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл 96 настай бол хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал, 38 настай Л.Онцгойбаяр ажээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
амарболд генерал гэнэ үү 10 цагдаа удирдаж чдахгүй хулхи генерал
2014-04-29
muugi:
ene bilegt icheesei eooe ...
2014-04-29
ynshigch :
generalyydad bayar hurgei,1990 onoos umnuh general hyrandaa nar bol jinehen tsergiin humuus, bysad ni neg namiin l humuus
2014-04-29
цагдаа:
амарболд бол хэдэн цагдаа удирдаад долоон сарын бусниан дарж чадаагүй амитандөө
2014-04-29
юу хийсэн гэнээ:
энэ генералууд чамайг өмдөндөө бааж байхад чинь дархан хилийг манаж, олон ямнган аавын хүүг хүмүүжүүлж, улс орны нэг эд эс нь байсан юм нус минь, заавал худлаа шаасан улстөрчид монгод юм хийсэн байдагггүй юм
2014-04-29
цагдаа генерал гэж ю байсан юм бэээ:
уул нь цэрэг удирдаж цэргийн ангидажиллаж хээрийн сургууль хийж үзсэн хүн генерал хүн болох ёстой харин хэлэн жандарм удирдсан цагдаа нар ген?рал цол авах дэндүү тэнэг зүгээр комиссар байх л ёстой, амарболд бол газрын зураг дээр ажилвал нүүрээ хийх газаргүй болно доо, жанжин хүн бол өөр байдаг юм
2014-04-29
77777:
amarbold generel saihan haragdaj bna xgbd hnnsen byteesneeree baharhah zyil olon bgaa shyy hamt ajillar baisan byh hymyys medne dee darsan ch daldair ulam gyalalzaarai
2014-04-29
zocnin:
badam general mon snig.amid baiga um uu.urt nasalj baiga um bn daa.zoolon hvn snvv
2014-04-29
он жав:
онгироо онцгойбаяр чингэсийн дараа төрсөн эрин үеийн баатар гээд цээжээ дэлдээд анги дээр архидаад, хүүхэн авч ирж наргиад өмнөөс нь манай ангийнхан нүүрээ хийх газар олдохгүй юм даа
2014-04-29
bid nar:
saihan humuus uma baharhaltai haragdaj bn .amjilt az jargal huseye
2014-04-29
zochin:
амарболд генерал та монгол улсын жинхэнэ генерал шиг харагдаж байна. бусдыг доошоо хийгээгүй ч, та бу*ас илүү харагдаж байна. танаар танд удирдуулж байсан цэргүүд нь бахархах болно оо.
2014-04-28
er ni:
amarbold bol jinhene general um bnaaa
2014-04-28
kkkk:
jijhen armitai baij yasan olon generaltai be er n ene general geed bga ulsuud yu hiij, yu buteesen ulsuud be
2014-04-28
bibibi:
genraluuddaa bayriin mend hurgiye. hoich ueiinhenee sain beldeerei.
2014-04-28
ts shab:
baayarun mend generaluud unguntei b na mongol tseregiin suld khiimkri tand ibeeh boltugai
2014-04-28
suuliin ueiin balainuud ich :
suuliin ueiin ter uls turuur daldaij yavaad general bolson ni hend heregtein zail tsaa* harin jinhene generaluud ni harhad saihan bna shuu ene heden saihan buural genaraluudiig zalgamjah sain humuus yaj beldene dee halhiin domog bolson saihan generaluud
2014-04-28
mgl1:
suuliin 28 buyu brigadiin general nuhduud dotor yu ch baij magad. busad ni ch tsereg shig tsergiin darga shig darga nar baih. generaluuddaa bayariin mend hurgej sain saihniig husie.
2014-04-28
ганболд:
жанжнууддаа урт наслахыг хүсэн ерөөе. үнэхээр сайхан хүмүүс байдаг юм шүү
2014-04-28
zochin :
bilegt uu
2014-04-28
бага ангийн сурагч:
зурагт генерал шиг генерал байна,боов шиг генерал байна? тэр хэн бэ?
2014-04-28