Амиа алдсан сурагчдад хүндэтгэл үзүүлэв

img

Инчон хотоос хөдөлсөн “Sewol” хөлөг онгоц Чолла мужийн Жиндо арлын ойролцоо осолдсоны улмаас Ансон дунд сургуулийн 137 сурагч амиа алдсан. Тус сургуулийн багш сурагчид өнөөдөр амиа алдсан сурагчдад хүндэтгэл үзүүлсэн тухай “yonhapnews.co.kr” мэдээллээ. Тус агентлаг “Сөүлээс Чолла муж руу ирэх хүмүүсийн урсгал их байна. Мөн сурагчид болон амиа алдсан хүмүүсийн гэрэл зургийг байрлуулсан цогцолборын гадна хэдэн мянган иргэн дугаарлан зогсч эмгэнэл илэрхийлсээр байгаа юм. Ансон сургуулийн удирдлагууд “дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг амиа алдсан сурагчдыг дурсах өдөр” болгон зарласан” гэж мэдээлжээ.

Чолла мужийн засаг захиргаа хөлөг онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын гэрэл зургийг олимпийн цогцолбор хороололд байрлуулсантай холбоотойгоор Сөүл, Бусан хотоос хүндэтгэл үзүүлэхээр олон мянган иргэн тус мужийг зорьж байгаа гэнэ. Мөн Засгийн газраас тэдний аюулгүй байдлыг хангахаар олон тооны цагдааг олимпийн цогцолборын орчим ажиллуулж байна.

                                                    Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jaki:
ene kalki gj mal yu biched bgam be?chi ymarch bolobsrol zurh setgelgui bha te.chini eej abb ah duu nar uhuul chi duuguil unguruhuu?horwoogin jam ged ylagdchlaa ged?bitgi tenegt .
2014-04-30
kalki:
spaind adilhan suirel garhad zugeer l hohirolgui ongoch baihad. uneheer archaagui humuus. daind yagaad yalagddag n haragdaj baina. zaahgui bol yu hiihee setgej chadahgui undesten
2014-04-29
болормаа:
бурхан минь, тэр олон залуучууд ахлах сургуулиа төгсөөд амьдралын гараагаа эхлэх гэж байсан...бодохоос л, хүний үр шүү дээ, хичнээн олон айл өрхийг үхэл зовлон дайрч байгааг бодохоос харамсаж байна, яалтай ч билээ, хүнд үхэл зовлон хэлж ирэх бишдээ. хүмүүсээ нэг л амьдрах энэхэн богино амьдралд бие биенээ амьдад нь хайрлацгаая, хүн нэг л амьдарна шүү дээ
2014-04-29
б.дэлгэрцэцэг:
зөв шүү үүүүүүүү
2014-04-28