“Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалтад оролцох ангиуд тодорлоо

img

 

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа.

 

Энэхүү уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.

.

Энэ жилийн уралдаанд 29 анги, байгууллага оролцож байгаа бөгөөд 2-р сар сараас эхэлсэн нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг анги тус бүр дээр очин, дүгнэсэн. Ингэхдээ анги, байгууллагуудын цэргийн хотхоны тохижилт, цэргийн жагсаалын ажиллагааг гол үзүүлэлт болгож, тодруулсан бөгөөд Зэвсэгт хүчний 353, Хилийн 0151, Зэвсэгт хүчнйи 120,  Хилийн 0164,  Зэвсэгт хүчний 032,  Зэвсэгт хүчний 311, Зэвсэгт хүчний 017,  БХИС, Зэвсэгт хүчний 150 дугаар анги төгсгөлийн шатад шалгарчээ. Эдгээр ангиудын жагсаалын  үзүүлэх тоглолт, төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 03-ны 11.30 цагт Их эзэн Чингис хааны талбай талбайд болно.

.

Уг тэмцээнд тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг орон сууцаар шагнаж, тус ангид үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, мөнгөн шагналыг олгох юм. Мөн тусгай шагналаар нэг ангийг шалгаруулж үлээвэр хөгжмийн зэмсгийн иж бүрдэл, 4 сая төгрөгөөр урамшуулах аж.

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монгол улс өөриин зэвсэгт х vчин, цэрэг армитаи баихыг vндсэн хуулинд заасан... цаашид vндсэн хуулинд зааснаар б vх иргэд цэргиин v vрэгтэнии хувиар армид алба хаах заалтын дагуу эр, эм, хөрөнгө чинээ харгалзахг vигээр цэргиин алба хаах насанд х vрсэн бол цэргиин албаа хаах естои... энэ бол vндсэн хуулиин заалт, төр оршихуин нэг зарчим... vндсэн хуулиа хэрэгж v vлэхг vи юм бол төр, засаг, батлан хамгаалах яам гэж баигаад ч хэрэгг vи биз дээ... ялангуяа хууль хяналтын баигууллагад ажиллах х vнииг заавал цэргиин алба хаасан баих шаардлага, зарчим б vхии болгох хэрэгтэи...
2014-04-30
д.цэцэг:
энэ үйл ажилгааг ubs телвиз 2014 оны 05 дугаар сарын 03 ны 11:30 минут чингисийн талбайгаас шууд дамжуулана шүү
2014-04-28