Даатгалын салбарт анх удаа оюуны томоохон хөрөнгө оруулалт хийлээ
:
80 жилийн түүхтэй Монгол даатгал компани ажилчдынхаа мэдлэг боловсролыг ахиулах, харилцагчиддаа илүү мэргэжлийн үйлчилгээг хүргэх үүднээс ердийн даатгалын мэргэшүүлэх, иж бүрэн сургалтыг 4-р сарын 14-ны өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаатай явууллаа. Сургалтыг Энэтхэг улсын Пуне хотод байрлах Энэтхэгийн үндэсний даатгалын академийн эксперт багш нар хөтлөн явуулж, өөрсдийн туршлагаасаа хуваалцсан.
. Энэтхэгийн үндэсний даатгалын академи нь 1980 онд Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан ба тус академи нь Ази болон Африкийн даатгалын салбарт томоохон байр суурийг эзэлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. Энэхүү академи нь даатгалын эрдэмтэн судлаачид болон залуу удирдагчийг бэлдэх хөтөлбөр зэрэг чиглэлээр түлхүү анхаарч сургалтаа явуулдагаараа онцлогтой.
:
Урьд нь цөөн тооны хүмүүсийг дээрхи академид явуулж сургадаг байсан бол энэ удаа илүү олон даатгалын мэргэжилтэнд мэдлэг, туршлага өгөх үүднээс Монголд анх удаа иж бүрэн, практик тал руу чиглэсэн сургалтыг цогц хөтөлбөрийн дагуу 12 өдрийн турш зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой. Мөн энэ сургалтанд амжилттай сайн суралцвал дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх сертфикатыг авах үүд хаалга нээлттэй болж байгаа нь мөн нэг давуу тал болж байна.
:
Монгол даатгал компани нь ажилчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр байнга анхаарч ирсэн бөгөөд үүнийхээ хүрээнд дотооддоо сургалтын шинэ бодлого боловсруулж, компани дотроо сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэнээр ажилчид өөр хоорондоо өөрсдийн алдаа оноо, туршлага мэдлэгээ солилцох боломжийг бий болгон шинэ залуу ажилтнууд, харилцагчиддаа илүү мэргэжлийн түвшиний даатгалын мэдлэг чадварыг түгээн дэлгэрүүлэх боломжтой болох юм. Үүнийхээ хүрээнд сургалтын тэнхим, дотоод болон олон улсын даатгалын зах зээлийн талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээлэл бүхий сурах бичиг, бусад хэрэгцээт орчин үеийн тоног төхөөрөмжтэй номын санг ашиглалтанд оруулахад бэлэн болоод байна.
:
Монголын даатгалын салбарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, харилцагчдынхаа итгэлийг дааж чанартай үйлчилгээг хүргэх үйлсэд Монгол даатгал компани тэргүүлэгчийн хувиар бусдыгаа хошуучлан судалгаа, шинжилгээнд суурилсан шинжлэх ухаан бизнесийг хослуулсан хамт олон байхаар үргэлж чармайн ажиллах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ