Оросын талыг баримтлагчдын хуаранг бүсэлжээ
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Украины зүүн хязгаарын Славянск хотын захиргааг Оросын талыг баримтлагчид эзэлж эрхээ тогтоосон билээ. Дээрх үйл явдлын улмаас Украины түр Ерөнхийлөгч Алекандр Турчинков зарлиг гаргаж, Славянск хот руу цэрэг илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Ukraine agency”-ийн мэдээлсэнээр Украины тусгай хүчин өчигдөр Славянск хотыг эзэлж, “Оросын талыг баримтлагчдыг зааварчилж, шийдвэр гаргаж байсан гурван этгээдийг баривчилж, захиргааны байрыг буцаан авахын тулд ширүүн тэмцэлдэж эхэлсэн” гэв. Баривчилсан гурван хүнийг Киев хот руу шилжүүлж, мэдүүлэг авч эхэлсэн аж. Тус улсын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Игорь Тенюх “Украины арми Славянск хотод байрлаж буй Оросын талыг баримтлагчдын байрлаж буй хуаранг бүсэлж эхэллээ. Бидний таамаглаж буйгаар хоёр хоногийн дотор Славянск хотыг эргүүлэн авах болно” хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ