Юндэн интернэт худалдаагаар SAMSUNG GALAXY S5-г 582₮-р худалдан авлаа

img

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн төслийн санхүүжилтаар Монгол Улсын интернэтийн дотоодын контент, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “ЮНДЭН” /yunden.mn/ интернэт худалдааны үйлчилгээг Аствишн ХХК-тай хамтран Монгол Улсын нутаг дэвсгэрт хүргэхээр төслийг хэрэгжүүлж байна.

5

Интернэт худалдааны энэхүү үйлчилгээгээр бараа худалдагч, худалдан авагчийг найдвартай холбох гүүр болохоос гадна төлбөр тооцооны зохицуулалт, хүргэлтийн үйлчилгээ, хэрэглэгчийн харилцааны үйлчилгээ зэргийг хамтад нь хэрэглэгчдэдээ үзүүлж байна.

5

“Юндэн” интернэт худалдааны үйлчилгээгээр мөн 7 хоног бүрийн даваа гаригийн 09:00 цагаас лхагва гаригийн 15:00 цагийн хооронд доод үнийн дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж эхэлж байна.

5

Энэ удаагийн анхны доод үнийн дуудлага худалдаагаар 99994761 дугаарын эзэн Хера Констракшн ХХК-д инженер ажилтай Сүрэнжавын Нямжав хамгийн доод давхардаагүй 582₮ үнийн санал илгээж ялагчаар тодрон Samsung Galaxy S5 гар утсыг худалдан авлаа.  Юндэн дуудлага худалдаагаар Samsung Galaxy S5, Унадаг дугуй, Samsung Gear Fit, Samsung Gear 2 ухаалаг бугуйн цаг, ухаалаг гар утасны проектор болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг долоо хоног тутам худалдааллана.

 5

Таны интернэт худалдааны найдвартай байдлыг бид хангана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ