“NBA”-ийн тамирчид эсэргүүцэл зарлав
АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн “Los Angeles Clippers” багийн эзэмшигч Доналд Стерлингийн болчимгүй үйлдлээс болж “NBA”-ийн тамирчид эсэргүүцэл зарласан тухай “www.timesofisrael.com” мэдээллээ. “Clippers” болон зарим багийн тоглогчид өчигдөр тэмцээний өмнө логогүй өмсгөлөөр жигдэрч “Биднийг доромжилсоныхоо төлөө уучлалт гуй” гэжээ. Эсэргүүцлийн жагсаалд Кобе Брант, Леброн Жемс, Крис Паул нар мөн нэгджээ.
:
Үндэсний сагсан бөмбөгийн холбоо “TMZ”, “Youtube” сайтад нийтлэгдсэн Доналд Стерлингийн 10 минутын дуу бичлэгийг шалгаж эхэлсэн байна. Тус бичлэгт Доналд “Clippers” багийн тоглолтод хамт ирсэн эхнэрээ хар арьст бүсгүйтэй зургаа авахуулсанд шүүмжилсэн нь бичигджээ. Тэрбээр “Хар арьстай хүмүүстэй олон нийтийн хэрэгслээр гарч байгаа чинь надад таалагдахгүй байна. Муухай юм. Наад зургаа устга. Хар арьстнууд талбай дээр байгаа бол болоо. Тэднийг миний тоглолтонд битгий авчирч бай” хэмээн Дональд ярьжээ. Энэ бичлэгээс болж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хар арьстнуудыг доромжиллоо гэж түүнийг буруутгаж, “Энэ бол ардчилсан нийгэм гэдгийг сануулж байна” хэмээн жиргэжээ.
:
Харин хэл аманд өртөөд буй Доналд “Би TMZ сайтад байршсан дуу бичлэгт хар арьстнуудыг доромжлоогүй, тамирчдаас уучлалт гуйх шаардлагагүй” хэмээн өөрийгөө зөвтгөжээ.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ