Машин мөргөлдөж хоёр хүн хүнд гэмтжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Бэлх” зах орох замд өчигдөр 21.00 цагийн үед зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Сонота-5, Аксент, Сонота-6 загварын суудлын автомашинууд мөргөлдөж 22-24 насны хоёр иргэн хүнд гэмтсэн байсныг ГССҮТ-д хүргэжээ. Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ