Шалгуурт тэнцсэн иргэдийн нэрийг www.tosk.gov.mn сайтад байршуулна
Зах зээлийн ханшнаас хямд гэдгээрээ иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллын сугалаа явагдах хугацаа өнөөг хүртэл тодорхойгүй байсан билээ. Зохион байгуулагчид бүртгэл дууссанаас хойших 7-10 хоногт иргэдийн материалыг судалсны дараа сугалаа явуулах хугацааг мэдэгдэнэ гэж байсан. Гэвч бүртгэл дууссанаас хойш өнөөг хүртэл яг сарын хугацаа өнгөрөөд байна. Тэгвэл хэзээ сугалаа явагдах талаар ТОСК-ийн эх сурвалжаас тодруулахад “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцны сугалааг энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр явуулахаар төлөвлөж буй гэлээ.
₮
Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинд бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг холбогдох газрууд нягтлан шалгаад ТОСК руу илгээгээд байгаа аж. Ингээд эхний шалгаруулалтад буюу Засгийн газраас тогтоосон журамд нийцсэн иргэдийн нэрийг www.zasag.mn, www.tosk.gov.mn сайтуудад энэ 7 хоногт байршуулахаар төлөвлөжээ.
:
“Буянт-Ухаа-1” хорооллоос орон сууц авах хүсэлтэй 9081 иргэн бүртгүүлсэн юм байна. Харин тус хороолол 1764 айлын орон сууцтай бөгөөд нийт бүртгүүлсэн иргэдийн 20 орчим хувь нь л “Буянт-Ухаа-1”-д төвхнөх боломжой аж.
:
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ