Ч.Амарболд: Миний биеийн байдал сайн байгаа
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна. Энэ өдөр генерал цол бий болсны 70 жилийн ой ч мөн тохиож байгаа юм. Зэвсэгт хүчний дээд цолоор өнөөдрийг хүртэл 160 хүнд олгосон бөгөөд өдгөө 82 генерал амьд сэрүүн байгаа юм.
Жил бүрийн энэ өдөр Генерал цолтон төрүүлсэн байгууллага нь хариуцан тэмдэглэлт өдрийн арга хэмжээг хариуцан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн ойн арга хэмжээг Батлан хамгаалах яам хариуцаж байгаа юм. Баярын өдрийн хүрээнд генералууд өнөөдөр төв талбайдаа цуглаж, Их Жанжин Д.Сүхбаатарын Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингэс хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү ёслолын арга хэмжээнд 1996 онд Генерал цолоор шагнуулж байсан ЦЕГ-ын дарга асан хошууч генерал Ч.Амарболд ирсэн байв. Тэрээр 2008 оны долдугаар сарын 01-ний өдөр нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсооход хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр хорих ялаар шийтгүүлж, улмаар магадлангаар суллагдаад байсан юм.
4
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
5
-Энэ өдрийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Генералуудтайгаа мөр зэрэгцээд алхах, үнэхээр сайхан байна. Монгол улсын генерал цол хүртсэн бүх хүмүүстээ баяр хүргэе.
5
-Ер нь генерал цолтой хүн ямар байх ёстой вэ?
-Генерал гэж хариуцлагатай, хүндтэй хүн байх ёстой. Би тийм байхыг хичээж явна.
5
-Та хэзээ гарч ирэв?
-Гарч ирээд нэг сар болж байна. Миний биеийн байдал сайн байгаа, гэрээр эмчилгээгээ хийлгээд явж байгаа.
4
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ