Н.Батцэрэг: А.Гансүх сайдаас мэдээлэл сонсох гэсэн боловч ирсэнгүй

img

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 a Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг ерөнхийд нь дэмжсэн ч амьдралд нийцэхгүй зүйл заалт цөөнгүй байна. Тиймээс маргааш эдийн засагчид болон салбарын хүмүүсийг оролцуулсан өргөн цар хүрээтэй хурлыг зохион байгуулахаар болсон. Ажлыг хэсгийн ахлагчаар бүлгийн гишүүн Ц.Оюунбаатар ажиллаж  байгаа гэдгийг тус бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон.

as

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тээврийн тухай хууль хэлэлцэхтэй  холбогдуулж бүлгийн хуралдаанаар Зам тээврийн сайд А.Гансүхээс мэдээлэл сонсох гэсэн боловч ирсэнгүй. Харин орон тооны бус ажилтан н.Мөнх-Од гэдэг хүнийг явуулсан нь бүлгийн гишүүдэд сайшаагдаагүй.  Өмнө нь бүлгийн хурал дээрээ Зам тээврийн сайдыг дуудаж мэдээлэл авахыг хүссэн боловч ирээгүй байна. Тиймээс дээрх явдалд бүлгийн дарга Н.Батцэрэг дургүйлхэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр “УИХ дахь намын бүлэг гэдэг бол хууль батлах, гаргах томоохон субьект.  Үүнийг үл тоож бүлгийн хурал дээр мэдээлэл хийхгүй өнгөрөх нь байж боломгүй асуудал. Тиймээс А.Гансүх сайд өөрийн эрх үүргийн ажлаа өөрөө хийж, биелүүлэх ёстой” хэмээн мэдэгдлээ.

a

Энэхүү мэдээллийн дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

a

-УИХ-ын гишүүн Д.Батцогт бүлгээсээ бүр мөсөн гарсан гэж ойлгож болох уу, бүлгийн гишүүд энэ асуудлаар санал солилцсон уу?

-Бүлэг дээр энэ асуудлаар санал солилцсон Д.Батцогт гишүүн өөрөө надад албан бичиг ирүүлсэн. Тэр албан бичиг дээр УИХ-ын тухай хуулийн 26.11 дээр заасанчлан бүлгээс гарах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн байсан. УИХ-ын тухай хуулийн 26.11 дээр бол их хурлын гишүүн нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт орох харилцааг л зохицуулдаг юм билээ. Түүнээс биш бүлгээс гараад сул гишүүн болох зохицуулалт биш юм. Тиймээс яг тэр хандсан албан бичгийнх нь дагуу би шийдвэрлэж өгөх бололцоогүй. Ийм хариуг л Д.Батцогт гишүүнд өгнө дөө. Түүний хувьд Шударга ёс эвслийн бүлгээс л гарч байгаагаас биш аль нэг өөр намд элсэхгүй, МҮАН-д хэвээрээ үлдэнэ гэсэн. Д.Батцогт гишүүний хувьд хувийн шийдвэрээсээ илүү сонгогчид, эвсэл, намынхаа эрх ашгийг түрүүнд нь тавих ёстой байсан болов уу гэж бодож байна Д.Батцогт гишүүн бүлгээс гарах шийдвэрийнхээ талаар "өөрийн бодол өөртөө зөв" хэмээн ярьсан байна лээ.  Энэ бол өөр асуудал.  Хэрвээ Дорж, Дулмаагийн асуудлыг ярьж байгаа бол өөрийн хувийн бодлыг ярьж болно.  Харин олны түмний санал авч, мандат өвөртлөөд гарч ирсэн төрийн түшээ хүн бол олон түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой байсан.  Д.Батцогт гишүүн бүлгээс гарах өөр нэг шалтгаанаа намын тохиролцоо зэргийг хүлээн зөвшөөрөхгүй  гэж хэлсэн байна лээ.  Хэрвээ улс төрийн тохирооны талаар мэдэж байгаа бол түүнийгээ олон нийтэд дэлгэх хэрэгтэй.  Тийм зүйлгүй олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байж болохгүй.

a

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Танай бүлгийн байр сууоь ямар байгаа вэ? - Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний асуудлаар Хууль зүйн байнгын хороо хуралдаж тодорхой шийдвэр гаргасныг та бид мэдэж байгаа. Тиймээс байнгын хороон дээр гарсан тэр шийдвэрээрээ л цаашид үргэлжлэх байх.

a

-"Давхар дээл"-ийн хуулийн төсөлд нэгдсэн байр сууринд хүрсэн үү?

-Энэ асуудлаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Уул нь чуулганы хуралдаанаар 3 хоногийн завсарлага авахыг хүссэн ч их хурлын дарга зөвшөөрөөгүй. Ер нь давхар дээлийг дан болгох ёстой гэдэг дээр аль аль нам санал нэг байгаа. Манай бүлгийн хувьд Монгол Улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байна. Харин ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартай хариуцлага тооцох ёстой. Цаашлаад огцруулах хэрэгтэй.

as

-МАХН-МҮАН-ын АН-тай хийсэн гэрээний асуудлаар мэдээлэл өгнө үү, гэрээ ил болсонтой холбоотойгоор өөр хувилбар яригдах уу?

-Гэрээний хувьд яг одоогийн байдлаар ямар нэгэн шийдэлд хүрсэн зүйлгүй. Тодорхой хэмжээнд л яригдаж байгаа. Харин МАХН-МҮАН-ын хооронд байгуулсан есөн жилийн гэрээний хувьд зөрчигдсөн өөрчлөгдсөн зүйл байхгүй. Энэ гэрээ албан ёсны бус, ярианы түвшинд явагдсан учраас хоёр намын гэрээг зөрчсөн зүйл байхгүй.

as

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehehe:
mal tusliin hemjeend gnee tsaad hogiin sanaag ni medseer bj.*
2014-04-28
gansukh:
jenco ah bitgii och gesen uym chini yah uym be
2014-04-28
battsereg:
ene odoo yu yum be, bulgiin ahlagch l bolohoos bish, neeg ih sanaatai, erh medliin tuluu bol yu ch hiihees butsahgui née, nur* amitan baina daa,
2014-04-28