Ричард Гирийг андуурчээ
Нэгэн жуулчин Нью-Йоркийн гудамжинд Холливудын нэрт жүжигчин Ричард Гиртэй тааралдаад түүнийг орон гэргүй, тэнэмэл хүн гэж андууран пиццагаар дайлсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Францаас ирсэн жуулчин бүсгүй хотоор аялж яваад санамсаргүй зураг авалтын талбайд орсон байна. Кино багийнхан бүсгүйг зураг авалтын талбайгаас гаргахын оронд Ричард Гиртэй уулзуулж, түүнийг жүжигчин эсвэл тэнэмэл хүн гэдгийг мэдэх эсэхийг нь шалгасан аж. Харин бүсгүй жүжигчинг танилгүй пицца болон гарын мөнгө өгчээ.
Бүсгүй дээрх үйл явдын дараа “Би нөхөр, хүүгийнхээ хамт Нью-Йорк хотын төв вокзалын ойролцоо зугаалж явсан юм. Хогийн савнаас юм ухаж байгаа тэнэмэл эрийг хараад хоол өгөхөөр шийдсэн. Тэр тэнэмэл эр надаас уутанд юу байгаа вэ гэж асуухад би пицца гэж хариулсан. Тэр надаас идэх юмнаасаа өгөхийг хүсэхэд зүрх урагдах шиг болсон” гэжээ.
Ричард Гир “Time Out of Mind” кинонд орон гэргүй тэнэмэл эрийн дүрд тоглож байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ