Кейни, Ким нар гурван удаа хуримлана
Ирэх сарын 27-нд Парис хотноо хуримаа хийх рэппер Канье Уэст, Ким Кардашиан нар гурав удаа хуримын ёслол үйлдэхээр болсон тухай “Hollywoodlife.com” мэдээлэв. Ийнхүү гурван удаа хуримлах болсон шалтгаан нь тэд гурвын тоог азын тоо хэмээн үздэгтэй холбоотой ажээ. Тэд хуримын ёслолоо Францад хоёр удаа хийгээд Өмнөд Калифорнид очиж нэг удаа хийхээр болжээ.
Францад ирэх сарын 27-нд болох хуримын ёслолд олны танил эрхмүүд оролцох бол 30-нд болох хоёр дахь хуриманд нь Кимийн гэрийнхэн болон Кейни Уэстийн найзууд оролцох гэнэ. Өмнөд Калифорнид болох хуриманд зөвхөн Кейни, Ким, охин Норт Уэст болон ламтан оролцох аж.
Ким гурван удаа болох хуримандаа зориулж Нью Йорк, Лос Анжелес, Техас мужид дөрвөн харш бариулж байгаа юм. Түүний ойрын эх сурвалж “Ким Техас мужид баригдаж буй нэг харшаа Нори охиндоо нэг насных нь төрсөн өдрөөр бэлэглэхээр болсон” гэжээ. Нори охин ирэх долдугаар сарын 12-нд нэг нас хүрэх юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ