Долоо хоногт 84 хүн хачигт хазуулжээ

img

ХӨСҮТ-ийн Зоонозын тасагт өнгөрөгч долоо хоногт 84 хүн хандсаны 80 нь Улаанбаатар хотын иргэд байсан аж. Тэдний 23 нь гэртээ байхдаа, 22 нь хотын ойролцоо явахдаа, 24 нь хөдөө явж байхдаа хазуулжээ. Насны  хувьд 44 нь 1-16 насны, сургууль, цэцэрлэгийн хүүхэд байсан бол голдуу толгойн орой, дагзны хэсэгт хазуулсан шархтай байсан аж.

й

Мөн Дорнод аймгаас мэдээлэгдсэн улаанбурханы сэжигтэй тууралттай тохиолдлыг судлаж үзэхэд хачигт риккетсиоз болох нь шинжилгээгээр оношлогдсон байна. Хачигт хазуулсан 29 хүнээс цусны сорьц авч шинжлэхэд 11 нь хачигт риккетсиоз өвчний халдвартай гэж оношлогджээ. Мөн Говь-Алтай аймагт хачигт хазуулсан гэсэн мэдээлэл байна. Дээрх байдлаас үзэхэд өнгөрсөн жилийн мөн үед хачигны асуудал ийм хурцаар яригдаж байгаагүй гэнэ.

й

Өнгөрөгч өвөл дулаан байж, эрт дулаарсан учир хачиг ичээнээс эрт гарч, элбэгшиж, мал, хүнд бууж, эрүүл мэндийн асуудал үүсгэж байгаа  тул ХӨСҮТ-өөс иргэдэд дараах зөвлөгөө, анхааруулгыг өгч байна. Үүнд:

й

-Өөрсдийгөө, хүүхдээ хачигт хазуулахаас хамгаалах, онцын шаардлагагүй бол хөдөө, хээр, хотын захын ойд явахгүй байх, мал амьтадтай харьцахгүй байх,

й

-Хөдөө явах, малд явах бол хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай хувцас, малгай өмсөх, алчуур  боох, урт түрийтэй гутал өмсөх, өмдний шуумгийг гутлын түрий дотор хийх,

й

-Хачиг ялгарч харагдахаар нил тод өнгийн хувцас өмсөх, биен дээр хачиг буусан, биед орсон эсэхийг өөртөө болон бие биедээ сайтар үзэх, хувцас, хөдөө хээр авч явсан цүнх, сав, эд зүйсийг сайтар гүвж сэгсрэх,

й

-Хачиг биед ороод хазаж байвал түүний дээр нь спирт эсвэл ургамалын тос 1-2 дусал дусааж, түр хүлээгээд, хушууны хэсгээс нь чимхүүрээр чимхэж, 45 градусын налуу байдлаар, зөөлөн татаж хошууг нь биед үлдээлгүй зөв авах,

й

-Шарх дээр нь спирттэй эсвэл тамединтэй цэвэр боолт хийх, халуурах, бие дээр тууралт гарах, шархлах, булчирхай цочих, мэдрэлийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна. 

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ