Ц.Баярсайхан сайдад хариуцлага тооцох нь зөв гэж үзжээ
УИХ дахь бие даагчдын зөвлөл энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэж, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд харицлага тооцох асуудлыг хөндөн тавихаар ярилцсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Барилгын салбарын ажил эхлэнгүүт л өмнөх жилүүдийн алдааг давтаж хар бараан мэдээллүүд тасрахгүй байна. Үүнээс үүдээд бие даагч гишүүдийн хувьд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Барилгын сайдыг огцруулах асуудлыг хөндөх ёстой. Өнөөдөр барилгын салбарт өчнөөн осол гэмтэл гарч хүний амь нас эрсдсэн байна. Гэтэл салбарын сайд нь Мэргэжлийн хяналтын даргад буруугаа нялзаагаад сууж байгаа нь юу гэсэн үг вэ. Одоо Ц.Баярсайхан сайдыг нэг сарын хугацаанд харъя. Дахиад барилгын салбарт осол аваар гарах юм бол хариуцлага тооцох асуудлыг бие даагчдын зөвлөлөөс хөндөнө. Салбарын сайд ч бидний энэ байр сууринаас сануулга авна биз" гэв.
й
Мөн бие даагчдын зөвлөлөөс Газрын тухай хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлсэн. Газар өмчлөлийн асуудлаар дамжуулан хүний эрхийг зөрчих, баян, ядуугийн ялгааг ихэсгэх, улмаар тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд байгааг бие даагчдын зөвлөл онцолсон. Хуулийн төслийг эргүүлэн татах, дахин боловсруулах талаар санал гаргаж, УИХ-ын даргад захидлаар хүргүүлсэн гэнэ. Мөн саналаа УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ дахь бүлгүүдийн дарга нарт тус тус хүргүүлсэн юм байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ