14 ХК ногдол ашгаа тараажээ
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 14 компани энэ сарын 25-ны байдлаар ногдол ашгаа тараажээ. 2013 оны үйл ажиллагааны тайлангаас ногдол ашиг тараахтай холбоотойгоор биржид бүртгэлтэй 53 ХК-ийн ТУЗ-аас шийдвэрээ ирүүлснээс дээрх 14 ХК нь нийт 10,019,221,608.00 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн аж.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг нийт 206 ХК-ийн 2013 оны санхүүгийн тайланг www.mse.mn сайтад нийтэлсэн байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ