Н.Номтойбаяр: Ахмадуудаа нэмэлт орлоготой болгохыг зорьж байна

img

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачлан боловсруулан "Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед энэхүү хямралд хамгийн түрүүнд тэтгэврээрээ амьдарч буй ахмад настнууд, ажилгүй иргэд өртөж байгаа. Тиймээс нийгмийн хамгааллын салбарт түлхүү анхаарах шаардлагатай гэж үзэж, энэ тогтоолын төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлэхээр болов.

ы

Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар ахмад настнуудын эрүүл мэнд, орон сууц зэрэг нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх бололцоо нээгдэхийн зэрэгцээ тэтгэвэр авах хугацаандаа ахмадууд орлогын нэмэлт эх үүсвэртэй болох боломж нээгдэх ажээ. Өөрөөр хэлбэл, ахмадууд зөвхөн тэтгэвэр аваад суух бус орлогын өөр эх үүсвэртэй болгох арга замыг эрэлхийлж байна гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээллээ.

өб

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар болон ахмад настны талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжийг тухай бүр батлан гаргаж байсан ч тэдгээрийн хоорондын уялдаа холбоо муу, хэрэгжилт хангалтгүйгээс ахмад настны хөдөлмөр эрхлэлт, орон сууц, ахуйн нөхцөл, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж зэрэг нь өнөөгийн шаардлагаас хоцорсоор байгаа юм.

Статистик  тоо баримтаас харвал эдийн засгийн идэвхтэй хүн амын 8,4 хувийг ахмад настан эзэлж байгаа бөгөөд ахмад настнуудын 94,5 хувь нь зөвхөн тэтгэврийн орлогоороо амьдарч байна. Нийт ахмад настан тэргүүлэгчтэй өрхийн 61,9 хувь нь байшин сууцанд, 38,1 хувь нь гэрт амьдарч байгаа бөгөөд байшин сууцанд амьдардаг ахмад настан тэргүүлэгчтэй өрхийн 54,2 хувь нь ердийн галлагаатай байшинд амьдарч байна. Ахмад настан тэргүүлэгчтэй өрхийн 6,7 хувь нь өөрийн гэсэн сууцгүй байна.

ы

2010 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 12.5 мянган ахмад настан байгаагийн 62.7 хувь нь хотод, 37.3 хувь нь хөдөөд, 40.0 хувь нь хөдөлгөөний, 24.0 хувь нь харааны, 18.0 хувь нь сонсгол, хэл ярианы, 6.3 хувь нь сэтгэцийн  бэрхшээлтэй байна. Ахмад настнууд улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө төрөөс халамж хүртэхийн зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа залуу үедээ өвлүүлэн зөвхөн халамж хүртэгч биш, баялаг бүтээгч байх боломжийг бүрдүүлэх нь чухал байгааг Н.Номтойбаяр гишүүн онцлов.

ый

Тогтоолын төсөлд тусгаснаар төрийн бодлого, хууль эрх зүйн хүрээг боловсронгуй болгох, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эзэмшсэн мэдлэг, дадлага туршлагаа баяжуулж, залуу үедээ өвлүүлэн үлдээх, өөрөө хөгжих боломж олгох, ахмад настны эрүүл мэндийн болон асран сувилах үйлчилгээг өргөжүүлж, эрүүл насжихад нь дэмжлэг үзүүлэх, ахмад настны нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах, тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилготой гэнэ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arar:
mungu uguhuur songosoor baigaad ene bayan ailiin batsaanuudiig yu hiij baigaag har da
2014-04-29
zochin:
etsegteigee niilj mongoliin hamag baylagiig avsan yum chini hiij baigaa zuil ni harin ch uchuuhen baina. huvitsaa gargaj bidend baylagaas mini huvi hurteedee.
2014-04-29
будаа:
ман-ы хүчирхийлэгч нөхөр одоо бүүр бусдыг нь доромжилж,хүчирхийлэх нь багадаад хөгшчүүдээр даажигнах гээ юу? одоо боль заа.хорин хэдэн жил төр барихдаа юу ч хийгээгүй байж худлаа битгий улс төржиж хийрхээд бай.наадах асуудлийг чинь уже ханхя-ныхан яриад эхэлсэн шүү дээ.
2014-04-29
zochin:
chadah baih shuu. man ni hamaagui deer baij. ed chadna.
2014-04-29
novshoo hogiin *raa :
yumtai sumtai bayraa shorongiin hulgaich nartai naizaldag chinii oyun uhaan bas shoronjson bgaaa zailaa huureee uvug deedsiin mini altan turiin joloog buzarlasan huuree zailaaarai mongoliin tur harsan ezen tenger sahius shuteentei yum shuu huureee nirguulj uhvee chi
2014-04-29
jijii:
ahmad nastnuud mak-iin uurhaid hagas udur ajillaj udiin hool unegui idej baiy
2014-04-29
irgen:
uih gishuun hun ajilaa hiij bn sh de tegeed ta nariinhaar yaahiin? zow zuil hiij bga bol demjij oilgoh heregtei bish uu.surgaar sonsson zuilee unen geed bodson garuud ih bn oo
2014-04-29
baadai:
ene zaluug eldeveer goochlood bdag bsan. zov bodoltoi uym bn. demjij bn. tosoldoo daraah zuiliig nemeh uund odoo hedhen uldeed bga daind oroltsogchdin amid bga ger bulin hund ulsaas bair avaagui bol shuud oron suuts olgoh mon sar bur nemelt tetgever tetgemj ogohoir nemj tusgah heregtei.
2014-04-29
toni:
baarnii hulgaich arhi ni gardaggui yum bndaa
2014-04-28
номтой ч гэх шиг ккк:
за чи дут луйвараар олсон хэдэн халтар цаасаа яаж үрэхээ л бодоод сууж бай
2014-04-28
баагий:
бас хөөрхөөн 16 он бодогдоод бгаа юм бна. сайн бна залуу
2014-04-28
ene estoi:
tataadag gar shuu
2014-04-28
seko:
kkkk bailgui
2014-04-28